Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.
Гурвын даваанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн арслан Д.Алтанцоожийг, Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнийг амлан авав.
Улсын аварга Г.Эрхэмбаяр Баянхонгор аймгийн начин Б.Эрдэнэбуянаар гурав давлаа.
Гурвын даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар нутгийн залуу бөхчүүдээ дэмжиж, даваа ахиулсан бол улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Э.Оюунболд, Д.Азжаргал, улсын гарьд М.Баяржавхлан, И.Доржсамбуу нар өвдөг шороодлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.