Улсын баяр наадамтай холбоотойгоор аялал, амралтын бүсэд зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул цагдаагийн байгууллагаас цагийн менежментээр хяналт шалгалт зохион байгуулан ажиллаж байна.
Долдугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлсэн 415 зөрчлийг илрүүлж, газар дээр нь хариуцлага тооцжээ.
Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд 50 гаруй цэгт 100 гаруй алба хаагч, мөн цагийн менежментийн 89 цэгт 185 алба хаагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Цаашид цагдаагийн байгууллагаас гарч байгаа осол хэрэг түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг багасгахад анхаарч хурд хэтрүүлэх зөрчилд газар дээр нь хариуцлага тооцон ажиллана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.