СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-11

Сайхан нарлаг Монголынхоо наран дор учир зүйгээ олоод наадмаа үзнэ гэдэг нь өөрөө гайхамшиг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн талаар найруулагч Н.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар:

- Соёлын яам байгуулагдсанаас хойш үзэгчтэй хийсэн анхны наадам болж байна. Хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас ард олон маань хөл хорионд байсан. Харин ийнхүү нэгэн цаг дор хамт баярлаж, цэнгэх хүлээлтийг Улсын драмын эрдмийн театрын хамт олон тунгааж үзээд өөрсдөө энэ ажлыг хариуцаад хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаа “Би хэн юм бэ?” гэсэн асуултаар эхэлж байгаа. Эцэст нь “Би бол Монгол хүн. Бид нэг үндэстэн. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн" гэдгийг харуулахыг зорьсон.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид оролцлоо.

Мөн энэ жилийн наадамд хамгийн гол нь  циркийнхнийг түлхүү оруулахыг зорьсон. Монгол цирк бол өөрөө гайхамшиг. Тиймээс бид циркийнхээ сайхан үзүүлбэрийг наадмын үзүүлбэртэй нийлүүлж гаргахаар зорьсон маань үзэгч түмэнд хүрсэн байх гэж найдаж байна.

Түүнчлэн эртний хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэдийн сургаалд Монгол философи оршин байдаг. Тиймээс бид цаашдаа ёс суртахууныг хэрхэн эрхэмлэж, яаж ёс зүйтэй байх вэ гэдгийг,

Өмнөх жилүүдийн наадмын нээлтээр бид гайхамшигтай түүхээ өгүүлж байсан. Харин энэ жил түүхээсээ зүгээр л Чингис хааны байгуулж 150 жил үргэлжилсэн амар амгалан үүсгэсэн тэр цаг үеийг буюу 18 настай охин мандах нарны зүгээс шингэх нарны зүг хүртэл алт үүрээд ямар ч аюул осолгүйгээр зорьсон газартаа хүрч байсан гэх домгийг уран сайхны аргаар үзүүллээ.

Энэ бол манай түүхийн нэг гайхамшиг. Дэлхийд өөр ийм түүх байхгүй

Хүмүүс наадмын нээлтийг дэлхийн стандартыг дагаж орой хийвэл яасан юм гэдэг. Бидний ялгамж ердөө энэ гэж боддог. . Энэ бол бидний л онцлог. Ийм сайхан нарлаг Монголынхоо наран дор учир зүйгээ олоод наадмаа үзнэ гэдэг нь өөрөө гайхамшиг. Наадмын нээлтийг шүүмжлэх нь тухайн хүмүүсийн эрхийн асуудал. Уулын мод урттай, богинотой. Сайн муугаар сав дүүрдэг гэдэг шиг бүх хүнд таалагдах албагүй байх. Хамгийн гол нь түмэн олон маань үүнээс таашаал авч, баярлаж бахадсан байгаасай гэж хүсэж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.247

Энэ нь уг нь гайхалтай зүйл биш, хэвийн үзэгдэл байдаг байх учиртай.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.