СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-11

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар сурын талбай, шагайн асарт зочиллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101  жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхсны дараа Сурын талбай, Шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж буй эрхий мэргэн харваачдад амжилт хүслээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сурын талбайд дуут сум тавьсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар Шагайн асарт цэц мэргэнээ сорьж, наадамчин олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.