СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-11

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 6 аварга зодоглож байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат Даян аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Улсын аварга С.Мөнхбат зэрэг 6 аварга хүчит бөхийн барилдаанд барилдахаар гарч иржээ.

Түүнчлэн Тува улсын 15, Халимагын 4, Буриадын 4, Өвөр Монголын хоёр бөх Монголын үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд хүч үзэхээр бүртгүүлээд байгаа юм.

Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацааг дараах байдлаар тогтоожээ.

Нэгээс дөрвийн даваа тус бүр 15 минут

Таваас арвын даваа тус бүр 20 минут.

Наадамчин олон, баяр наадмыг үл хүндэтгэх, төрийн ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатай гэмтээх тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах дүрэмтэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.