Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд нийт 283 азарга бүртгүүлж 202 азарга гарааны зурхай руу хөдөлжээ.
Азарганы уралдаанд түрүү магнайд Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр азарга түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн цолмон зээрд давхилаа. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы титэм халзан хурдаллаа.Айргийн дөрөвт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хүрэн азарга, Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын хүннү халтар азарга хурдалжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.