СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2022-07-10

Хотын дарга нийслэлийн хамгийн өндөр настай гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн хамгийн өндөр настай гэр бүл болох Чогдовын Намдаг, Содовын Адъяа нарт хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Гавьяат эдийн засагч Ч.Намдаг нь 1921 онд төрсөн, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул иргэн аж. Тэрээр нийгмийн гурван үе, хоёр жарныг дамжин энх тунх амьдарч байгаагаас 71 жилийг нь нийслэл Улаанбаатар хотод өнгөрүүлжээ. Ч.Намдаг нь улс эх орондоо олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан учраас Монгол Улсын Гавьяат эдийн засагч цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын жуух, Ардын хувьсгалын 1940-1990 оны ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Халх голын байлдааны медалиудаар шагнагджээ.

Гэргий С.Адьяа нь 1927 онд төрсөн, 11 хүүхдийн ачит эх, Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга, Гадаадын жуулчдыг үйлчлэх газрын оны аварга, Худалдааны тэргүүний ажилтан цолтой. Тэрбээр нийслэл хотод 70 орчим жил ажиллаж байгаа бөгөөд Ардын хувьсгалын ойн медалиудаар мөн шагнагдаж байсан аж.

Тус гэр бүл 1973 онд Улаанбаатар хотын “Соёлч гэр бүл”-ээр шалгарч байсан бол 2012 онд Монгол Улсын “Шилдэг гэр бүл”-ээр шалгарч, С.Адьяа нь 2010 онд Улаанбаатар хотын Захирагчаас “Нийслэлийн ачлалт эх” өргөмжлөлийг гардан авч байв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.47.13

kk7u

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.