СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-07-09

Хурдан морины сэрвээний өндөр хэмжиж байгааг телевизээр шууд дамжуулан үзүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Хурдан морины уралдаан энэ оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдана.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан бөгөөд ингэхдээ телевиз болон цахим хуудсуудаар шууд дамжуулж, олон нийтэд нээлттэй хүргэнэ.

Уяачид наадмын асрын наад талд гарах дэлгэцээр хэний, хэд дугаартай морины сэрвээний өндөр хэдэн сантиметр байсныг харах боломжтой.

Морьдыг гараанаас гарахад л хэмжилт хийнэ, барианд орж ирсэн хойно нь дахиж хэмжихгүй юм байна.

Хурдан морины сэрвээний өндрийн дээд хязгаарыг дараах байдлаар тогтоожээ. Үүнд, даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байна гэж заажээ.

Мөн морины сэрвээний өндөр хэмжих үед шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах, морьдын уралдах зам болон зам дагуух бартаа зэргийг засаж сайжруулах, цэвэрлэх ажлыг бүрэн хангажээ.

Хуульд заасны дагуу унаач хүүхэд найман нас хүрсэн байх ёстой тул унаач хүүхэд төрсөн он, сараараа найман нас хүрсэн эсэхийг нарийн шалгана гэж албаныхан хэллээ.

Мөн унаач хүүхдийг заавал гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай. Мөн унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас нь заавал зөвшөөрлийн гарын үсгийг нь авсан байх ёстой гэдгийг Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос мэдэгдэж байна

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.