Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:
“Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг үүргээ нэр төртэй биелүүлж, улс орны бүтээн байгуулалт, энхийг сахиулах ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Дотоодын цэргийн штабыг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнасугай” гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.