НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Ерөнхий захирал Одри Азулей энэ сарын 10-14-нд манай улсад ажлын айлчлал хийнэ.
Тэрбээр Монгол Улс ЮНЕСКО-ын гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилж байгаа юм. Айлчлалаар Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО-гийн хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, тус санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.