Дааганы уралдаанд унаачаар оролцсон найман настай хүү мориноосоо унаж нас баржээ
Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадам энэ сарын 8-ны өдөр зохион байгуулагджээ. Наадмын үеэр дааганы уралдаанд унаачаар оролцсон найман настай хүү мориноосоо унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Мөн морины уралдааны үеэр хоёр хүүхэд гэмтжээ. Тус хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хурданы морь гэхээр нялх үрсийнхээ амь нас эрүүл мэндийг огт хайхардгүй улс орон энэ дэлхий дээр монголоос өөр байдаг бол уу? ийм чухал асуудлыг нэг тийш болгон шийдэж чадахгүй байж их том юм яриад гадаад улсаас жишээ татаад ч яах юм билээ?
Eр нь бол морь унаж өсөөгүй хүүхдээр морь унуулж уралдуулаад байгаам бишүү
Янз бүрийн галзууруулдаг тариагаа болиочээ 2 рт олноор нь бус таслаж уралдуулвал ийм гай бага гарна ахмад үе бид 5 аас 6 настай хурдан морио унаад уралдахад хүүхэд унасан ч гэмтэл бэртэл авдагүй л байсандаа
Хүүхдийн амиар наадна гэж юу байхав дээ. Одоо больцгоовол яасан юм? Морин тойруулгийн уралдаантай болж үз. Томчууд нь өөрсдөө унаад уралд
Хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж морин уралдаан гэдэгээр зугаацахаа,мөнгө олохоо болиод олон улсын жишигээр насанд хүрэгчидээр.эсвэл өөрсөдөө уралдуулж баймаар байна шүү.