СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-08

Нийслэл Сингапурын “Си Пи Жи Интернэшл” компанитай хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр нийслэлийн удирдлагууд “Си Пи Жи Интернэшнл” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хот төлөвлөлтийн чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Энэ үеэр

Санамж бичгийн хүрээнд Сонсголонт хот буюу 10 мянга га шинэ хотын төлөвлөлтөд талууд хамтран ажиллаж, хамтын ажиллагааны салбар, чиглэл бүрээр холбогдох гэрээ байгуулах замаар төсөл хэрэгжүүлэх юм.

Санамж бичиг байгуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын төлөвлөлтөд тулгарч буй саад бэрхшээлийн талаар дурдаж, хамтын ажиллагаа эхлүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

 “Си Пи Жи” корпорацын охин компани болох “Си Пи Жи Интернэшл” ХХК нь тус группийн хөрөнгө оруулалт, барилга байгууламжийн хөгжүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн менежментийг хариуцдаг. Байгууллагын үйл ажиллагааны онцлогуудын нэг нь уламжлалт хэм хэмжээг сорьсон үл хөдлөх хөрөнгийн шийдлүүдийг бий болгох зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тус компани нь Сингапураар зогсохгүй Япон, Хятад, Энэтхэг зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад орон сууц, худалдаа үйлдвэрлэл болон бусад зориулалтын үл хөдлөх хөрөнгийн салбарт олон төслийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай.

Харин “Си Пи Жи” корпорац нь дэд бүтэц, барилгын менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Тус корпорац нь Сингапур Улсад өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан Нийтийн аж ахуйн удирдах газрын нэг хэсэг байсан. Сингапурт төвтэй тус компани нь Хятад, Энэтхэг, Вьетнам, Филиппин зэрэг улсуудад нийт 12 салбартай юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.