СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-08

“Дээлтэй монгол наадам” маргааш болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

ээлттэй Монгол наадам"Сүхбаатарын талбайд маргааш 11:40-20:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх:

- Наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал байдаг. Нийслэлийн бүх дүүрэг, хорооны иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж оролцдог. Мөн үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолт, мэргэжлийн урлагийн байгууллагуудын мэндчилгээ, үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулна.

“Дээлтэй монгол наадам”-д 21 аймаг, 330 сумын иргэдийг оролцуулахаар урилгыг тавдугаар сард  хүргүүлжээ. Одоогийн байдлаар Архангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорнод зэрэг аймгаас 27 иргэн оролцохоор бүртгүүлээд байна.

СУИС-ийн Соёл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Мөнхбадрал:

-Манай сургууль наадмыг дэмжин, шилдгүүдийг шалгаруулах шүүгчийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Энэ наадам үндэсний дээл, хувцас, өв соёлд хүндэтгэл үзүүлж байгаа арга хэмжээ болж хэвшсэн. Шилдэг байгууллага, дүүргийг шалгаруулахдаа бүтээлч байдал, оролцоо, үндэсний дээл хувцсаараа илэрхийлж байгаа агууламжийг харгалзана. Харин иргэдэд үндэсний хувцасны иж бүрэн байдал, хувцасны талаарх танин мэдэхүйн мэдлэг зэрэг шалгуур тавина гэлээ. 

Үндэсний их баяр наадмын нээлт болж зохион байгуулагддаг энэхүү бага наадам нь Монгол туургатан улсуудын наадам болж өргөжин, 2019 онд тус наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува Улсаас иргэд ирж оролцож байсан. Тус наадмыг нийтдээ 100 мянга гаруй хүн үзэж сонирхсоноос 3000 гаруй нь гадаадын жуулчид байжээ.

“Дээлтэй монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.