СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-08

З.Алтай нарын таван хүнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, Элчин сайд цол олголоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:

Дипломат албанд 34 жил тасралтгүй зүтгэж, Монгол Улс, Алжир, Лаос, Тайланд, Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан хичээл зүтгэл болон Монголын түүх, уран зохиолын 30 гаруй бүтээл, гадаад харилцааны сэдвээр асуудал дэвшүүлсэн 20 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, гадаад харилцааны салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ахмад дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Тойтогийн Төмөрхүлэг;

Гадаад харилцааны салбарт тасралтгүй 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, гадаад харилцааны үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын эрх ашиг, байр суурийг үр дүнтэй илэрхийлж, хүний эрхийг бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудыг дэмжих хөтөлбөрт хамруулах, хөрш орнуудтай дамжин өнгөрүүлэх тээвэр, тарифын хэлэлцээг эхлүүлэх, цахим худалдааг нэвтрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр гаргасан санал, санаачилга, гадаад харилцааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Сүх-Очирын Болд;

Улс эх орондоо 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилласан, хууль, тогтоомж боловсруулах, батлах, гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол-Шведийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол соёлоо сурталчлах, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэл, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “25 дугаар суваг” телевизийн ерөнхий захирал Зоригийн Алтай;

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:

Гадаад харилцааны салбарт тасралтгүй 37 жилийн хөдөлмөрөө зориулж Зүүн европ, Азийн улс орнуудтай соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчилсан хичээл зүтгэл, Монгол-Франц, Монгол-Казахстан Улсын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хавсран суугаа орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Долгорсүрэнгийн Лхамсүрэн;

Гадаад харилцааны яам түүний системийн байгууллагуудад 38 жил ажиллахдаа гадаад бодлогын хэрэгжилтийг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, гадаад бодлогын талаар дотоод, гадаадын хэвлэлд 200 гаруй нийтлэл бичиж, сурталчлан таниулсан хичээл зүтгэл, “Хятад, Оросын завсар дахь Монгол Улс”, “Монгол Улсын тухай”, “Монголын түүх, соёл” зэрэг бүтээлээ орос, англи, хятад хэлнээ хэвлүүлж, эх орноо олон улсад сурталчилсан, Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх бодлого, Далайд гарцгүй орнуудын судалгааны олон улсын төв байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Баясгалангийн Баасансүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явахыг хүсэв.

Мөн гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олонд нь амжилт хүсэж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мсх
2 жилийн өмнө
66.181.160.37

Алтай болиоо !Ямар ичдэггүй дурны хонгио вэ?

25
2 жилийн өмнө
66.181.160.16

Altaid ijih ym baihgui ee muu novsh tsag ueiin gajuudal

зочин
2 жилийн өмнө
66.181.160.47

Алтай Шведэд 3 жил болоод л Элчин сайд болдог гэнэ арай дэндүү юмаа

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.183

Еоо. Алтай мэргэжлийн дипломатч юм уу. Ичих булчирхай байна уу

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.91

Алтай арын хаалгаар авлаа даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.