СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Япон улсын ерөнхий сайд асан Абе Шинзо өнөөдөр тус улсын баруун бүс нутагт сонгуулийн үйл ажиллагаанд оролцож байхдаа буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн тухай NHK суваг мэдээллээ.

Гэрчүүдийн мэдээлснээр Нара хотод болсон арга хэмжээний үеэр буун дуу хоёр удаа сонсогдсон байна. Абе энэ үед Ням гарагт санал хураалт нь болох парламентын дээд танхимын сонгуулийн үйл ажиллагаанд оролцож, намынхаа нэр дэвшигчийг дэмжсэн үг хэлж байжээ. Буун дуу гарсны дараа ерөнхий сайд асан Абе Шинзо газарт унаж, эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан тухай мэдээлж байна.

Одоогоор Японы засгийн газар энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

Одоо 67 настай Абе нь Япон улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд ерөнхий сайдаар ажилласан юм.

2020 онд Абе Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорч байсан юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.179.27.86

Mundag hun baisan shuu. Arai l ert yavchihlaa daa um mani bidnihum

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.