СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-08

🔴LIVE: ХЗБХ: Хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон хууль тогтоомжийг чуулганаар батлуулсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооноос хаврын чуулганаар батлагдсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийж, ажлаа тайлагналаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хаврын чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхэд чиглэсэн олон хууль тогтоомжийг хэлэлцэж чуулганаар батлуулсан. ХЗБХ эрхлэх асуудлын хүрээнд 18 удаа хуралдаж, нийт 48 асуудлын хүрээнд 61 хууль, УИХ-ын 7 тогтоолын төслийг батлуулсан. Байнгын хорооны 13 тогтоолын төслийг хэлэлцсэн. Дөрвөн ажлын хэсэг байгуулж ажилласан. Ажлын хэсэг 42 удаа хуралдаж 12 удаа танилцуулга бэлтгэж байнгын хороогоор хэлэлцсэн.

Улсын бүртгэлийн хуульд өөрчлөлт оруулсан. Иргэний үнэмлэх дээр регистрийн дугаар бичдэг байсныг болиулж, цахим санах ойд хадгалдаг болсон.Мөн иргэний үнэмлэх дээр гэрийн хаягаас болж зөрчил үүсдэг байсныг цахим санах ойд хадгалдаг болсон.

Мөн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж  төлбөрийн чадваргүй иргэдэд төрөөс өмгөөлөл үзүүлэхээр болсон.

Чуулган завсарлахын өмнөхөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийг УИХ-аас баталлаа. Архидан согтууруулах тухай хуулийг шинэчлэн найруулж согтууруулах ундааны хэрэглээг цэгцлэх талаар Засгийн газраас уг хуулийн төслийг өргөн барьсан. Архи согтууруулах ундааны татвар нэмэгдэж байгаа. Ингэхдээ . Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах насыг 21 хэвээр нь үлдээсэн. Шинээр согтууруулах ундаа үйлдвэрлэх зөвшөөрөл авахдаа дуудлага худалдаагаар авна. Бусдыг архиар шахахыг хориглосон. Өөрөөр хэлбэл муу үр дагавар үүсвэл бусдыг архидан согтуурахад уруу татсан шахсан иргэнд хариуцлага оноох хуулийн заалт орсон гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Их хурлын эрхэм гишүүн !!?? Хахахаа
2 жилийн өмнө
202.9.46.136

Үхсэн нохойн ОЦГОР оо !? Та нарын хууль гэж хэрэгжиж , хүмүүст хэрэг болх юм байдгийм уу!!?? Хахаха ! Ёстой "ТҮЙ МАЙ" шүү !!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.