СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-08

🔴LIVE: Наамдын өдрүүдэд 3500 орчим цагдаагийн алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

НОБГ, НЦУГ, НЭМГ-аас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

НОБГ-ын Гамшгаас сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:

- Гол мөрний дагуу завьт эргүүл ажиллаж эхэлснээс хойш арван хүнийг живж нас барсан байхад нь гаргаж, 36 иргэнийг аварч хамгаалсан. Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбоотойгоор амарч зугаалах үедээ бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэх аян есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Завьт эргүүлээр иргэдэд сэрэмжлүүлэг хүргэхэс гадна зориулалтын бус хийлдэг завиар, автомашины дугуйны дотуур хамер ашиглаж амь насаа алдах тохиолдол гарч байсан. Эрсдэлтэй газруудад анхааруулах самбар байрлуулж ажиллана.

НЦУГ-ын хэлтсийн дарга Б.Батзориг:

- Өдөрт дунджаар арав орчим хулгайн хэрэг бүртгэгддэг бол амарч зугаалах энэ үед энэ тоо хоёроос гурав дахин өсдөг. Жил бүрийн долоо, наймдугаар сард нэмэгддэг. Тиймээс эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлээрэй. Түүнчлэн гэр бүлээрээ энд тэнд явж байна гэж мэдээллээ цахим орчинд тараадаг. Гэрийнх нь хаяг байршлыг нь мэддэг этгээдүүд үүнийг ашиглаж гэрт нь орж хулгай хийх магадлал өндөр байдаг. . Тухайлбал, голд живж, өндрөөс унаж амь насаа алдах тохиолдлууд бүртгэгдэж байна. Энэ бол эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай шууд холбоотой.

Мөн дулааны улиралд хүүхэд гол усанд осолдох нь хамгийн элбэг тохиолддог. Тиймээс үүнд маш сайн анхаармаар байна. . Мөн морьт, завьт эргүүл, оюутан цагдаа, олон нийтийн цагдаа нар ажиллана.

Жил бүрийн наадмаар 150 орчим хүүхэд эцэг эхээсээ төөрдөг. Тиймээс хүүхдийн гарт утасны дугаартай бугуйвч зүүлгэх арга хэмжээ авна. Эцэг эхчүүд мөн хүүхдээ гараасаа хөтөлж явах гэх мэтээр анхааралтай байхыг сануулж байна

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

Өнгөрсөн 2021 оны амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод дүүрэг болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 9732 үзлэг хийж,  9269 түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан байна. Энэ удаагийн баяр наадам удаан хугацаагаар үргэлжилнэ. Ковидын аюул тасраагүй байгаа. Иймд энэ амралтын өдрүүдэд үндсэн тусламж үйлчилгээнээс гадна цэнгэлдэх болон Хүй долоод ажиллах явуулын үзлэгийн цэг, вакцинжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

Наршилтаас сэргийлэх, усанд осолдсон үеийн анхан шатны тусламж, харшил, гэмтэл ослоос сэргийлэх мэдээллүүдийг НЭМГ-аас цахим байдлаар олон нийтэд түгээж байна.

Манай иргэд хорхог, айраг, сархад хэрэглэдэг. Эдгээр зүйлсийг давхар хэрэглэх нь нойр булчирхайн цочрол үүсгэдэг. Тиймээс хоол, ундаа тохируулж хэрэглэхийг санууж байна.

Яаралтай тусламжийн 14 цэг, 24 цагийн үйлчилгээтэй нэг цэг ажиллана. 128 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд жижүүрийн эмч, сувилагч нар ажиллаж, иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ. хэвтүүлэн эмчлэх 17 эмнэлийн яаралтай тусламжийн тасаг ажиллана гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.