СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-08

Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 05:00-01:40 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг зургаадугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн.

гэдгээрээ онцлог. Тиймээс ч дотоодын болон олон улсын нислэгээр зорчигчдоос гадна “Чингис хаан” нисэх буудал болон Хөшигийн хөндий дэх албан байгууллагад ажиллагсдын хувьд хямд бөгөөд тухтай, тогтсон цагтай, тухлаг үйлчилгээ болоод бaйна.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан:

-“Чингис хаан” олон улсын нисэх буудлын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтэд анхаарч ажиллаж байна. Нэг удаагийн эргэлтээс ирмэгцээ халдваргүйжүүлэлт, чийгтэй цэвэрлэгээ хийдэг. Мөн үйлчлүүлэгчид бэлэн мөнгө, автобусны карт, банкны картын аль алинаар нь төлбөр тооцоо хийж болно.

Аль ч хэлбэрээр тооцоо хийсэн НӨАТ-ын баримт олгож байгаа. Энэ чиглэлд цахилгаан автобус болон Зорчигч тээвэр-III нэгтгэлийн давхар автобусаар үйлчилж буй юм. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбоотойгоор тухлаг бөгөөд багтаамж сайтай автобусыг сонгон явуулж байгаа. .

. Одоогоор зорчигч урсгал бага байгаа ч алсдаа нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

Автобусны цагийн хуваарийг онгоцны нислэгтэй уялдуулж гаргаж буй тул зорчигчид онгоцноос хоцрох вий гэж болгоомжлох хэрэггүйг мэргэжилтнүүд хэлж байна.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын II баазын жолооч Э.Алтан-Од:

-“Чингис хаан” нисэх буудлын чиглэлд хагас сарын хугацаанд ажиллаж байна. Иргэд сэтгэл ханамжтай, баяртай байгаа нь анзаарагдаж байна. Одоогоор хүмүүс төдийлөн мэдээгүйгээс нэг удаагийн эргэлтэд 4-5 зорчигч явж байгаа. Алсдаа нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Та цахилгаан автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Нэг удаа цэнэглээд хэдий хэр зам туулдаг вэ?

-Нэг удаа цэнэглээд 100 км гаруй зам туулж байна. Хөшигийн хөндий рүү очоод ирэхэд 110 км болдог. Тэр замыг бол асуудалгүй туулж байгаа. Нэг удаад 20 минут цэнэглэхэд хангалттай цэнэг авдаг. Эргэлт хооронд 30 минут орчим хүлээдэг. Тэр хугацаанд цэнэглэдэг. Цэнэг дуусна гэсэн болгоомжлол байхгүй.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын I баазын ахлах инженер М.Гэрэлчулуун:

- Ямар автобус, хаана, хэдэн зорчигчтой явж байгааг хянах боломжтой. Зорчигчид манай ээлжийн инженерийн утсанд талархал илэрхийлж байгаа. “Урьд нь Хөшигийн хөндийгөөс Улаанбаатарт таксигаар ирэхэд 170-180 мянган төгрөг төлдөг байсан бол одоо 10 мянган төгрөгөөр таксинаас дутахгүй тухтай үйлчлүүлж байгаадаа баяртай байна” гэсэн сэтгэгдэл ч ирсэн гэлээ.  

Иргэд нийтийн тээврийн үйлчилгээгээ цаашид тогтмол явуулахыг хүсэж байв. Тиймээс эхэн үедээ огт зорчигчгүй байсан ч цагийн хуваарийн дагуу үйлчилсээр байгаа юм.

Цагийн хуваарь:

Харин “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу өглөө  07:10, 08:10 цаг, өдөр 12:20, 13:20 цаг, орой 17:50, 18:50 цаг болон  шөнө 23:00, 00:00 цагуудаас тус тус хөдлөх юм.

Үйлчилгээний үнэ тариф:

Том хүн 10,000 төгрөг

Хүүхэд 5,000 төгрөг

Дахин сануулахад, үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нэг талдаа 1 цаг 20 минутаас 1 цаг 40 минут зарцуулна гэж тооцоолжээ. Хөшигийн хөндийг зорьж буй иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас хүслээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
202.21.109.58

Zuun taliin zorchigchdoo avaach ee.Tenger plaza hurtel uilchilgee uzuuleech.Unee nemeed ch gesen yavah avtobus gargaach

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.10

Лавлах утасаа бичээрэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.