СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-07-07

Хөшигийн хөндийд оюутны хотхон байгуулж, дижитал их сургуулийн кампус хэлбэрээр хөгжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаарх уулзалт боллоо.

Дижитал их сургууль нь өндөр технологи болон мэдээллийн технологид суурилан боловсролын системд хувьсгал хийн, оюутан залуусын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх гол зорилготой.
Дижитал кампус мэдээллийн систем, шинэлэг технологиудыг ашиглан орон зай үл хамааран суралцах, эрүүл, хариуцлагатай, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгоно.

Дижитал кампусын орчин нөхцөл: 

-Анги, танхим
-Лаборатори
-Судалгаа, шинжилгээний байр
-Оюутны байр
-Удирдлага, менежмент
-Нэгдсэн мэдээллийн систем
-Үзвэр үйлчилгээ
-Ресторан, хоол үйлчилгээ
-Зогсоол, бусад үйлчилгээ зэргээс бүрдэх юм.

Энэ үеэр БШУ-ы дэд сайд ирээдүйн боловсрол дижитал хэлбэр рүү шилжиж буйг дэлхийн боловсролын сайд нар ярьж байна. Зарим улс орон хэрэгжүүлж эхлээд байна. Бид ч мөн дижитал их сургуулийг бий болгож, боловсролын экспорт хийх нь чухал юм гэдгийг дурдлаа.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.