Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар хүчит 1,024 бөх барилдана.
Баяр наадамд барилдахаар урьдчилсан бүртгэлээр нэр ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг Монголын Үндэсний Бөхийн Холбоо баталжээ.
“Үндэсний их баяр наадмын тухай” хууль болон Монгол улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан дүрэм”-д заасны дагуу эрэмбэлсэн байна.
Энэ жилийн наадамд барилдах боломжтой улсын цолтой бөхчүүд:
1. Дархан аварга Г.Өсөхбаяр
2. Дархан аварга А.Сүхбат
/”Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 2.10.2-д “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу Даян аварга цолны эрэмбийг харгалзана./
3. Даян аварга Н.Батсуурь
4. Улсын аварга О.Балжинням
/ҮИБНТХуулийн тавдугаар бүлгийн 21 дүгээр зүйлийн 21.2-д 2003 оноос өмнөх эрэмбийг МҮБХ тогтооно” гэсэн заалт буюу энэхүү хууль 2003 онд батлагдахаас өмнө авсан үндэсний бөхийн цол, амжилт хүчин төгөлдөр мөрдөгдөнө/
5. Улсын аварга П.Бүрэнтөгс /Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.5-д улсын аваргуудын эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа 10 даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар тогтооно гэж заасны дагуу/
6. Улсын аварга Г.Эрхэмбаяр
7. Улсын аварга Ч.Санжаадамба
8. Улсын аварга С.Мөнхбат
9. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ
10. Улсын арслан Ц.Содномдорж
11. Улсын арслан Д.Ганхуяг
12. Улсын арслан Б.Ганбат
13. Улсын арслан Х.Мөнхбаатар
14. Улсын арслан Э.Оюунболд
15. Улсын арслан Д.Азжаргал
16. Улсын арслан Р.Пүрэвдагва гэх мэт цолоороо эрэмбэлэгджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сүхбат 1 т эрэмблэгдэнэ
ergvv har al mine 2t gd bichtsen bhd l 1t gd hutsaad bhin ehiinhee umaind tarhia idvvlrsen yum uu haashaa yum
Ганбат мөнхбаатар 2дээшээ зогосдгүи муу сонин баина содномдорж харцага баихдаа түрүүлсэн нөгөө 2 нь заан баихдаа түрүүлсэн биздээ
А.Сүхбат Өсөхбаяраас өмнө дархан аварга цолны болзол хангасан.2000 онд 9,2001 онд 10,2004 онд 9 давж түрүүлсэн.
Энэ 2 аваргын эрэмбээс болж наадам будилах нь дархан аваргууд эрэмблэгдэхгүй гэж ойлгож бсан юу болоод бна.
Ok
Эрэмбэний байдал бол монгол бөхөд буруу жишиг тогтоож бна Магалжав тэргүүн үүнийгээ сайн няталж үзнүү бас нэг жишээ дурьдвал Аймгийн наадамд нэг 9 давж хурц арслан авсан бөхчүүд бас монгол эр хүний жудагтай баймаар юма нэг аймгийн ойгоор нэг түрүүлчихээд Малгайнийхаа залаан гадна талд зүгээр нэг л түрүүлсэнээрээ л залаагаа хийлгэлдээ үнэн юм үнэнээрэй байхад сайхан шүү худалаа 2 түрүүлээгүй байж 2 түрүүлсэний залаа хийж болохгүй л баймаар юм А/А Гантулга А/А Баттүвшин А/А Баяржавхлан А/А Хосбаяр өөр бусад бөхчүүд анхаарна бид Ард түмнийг хуурч чадахгүй ээ тар үнэн үнэнээрэй бай наа буруу жишиг чинь ирээдүй хойч үед их хор ушигтай зүйл шүү МҮХБ анхааралдаа авнуу.....
Suhbat Osohoogoos turuulj darhan abargin bolzol hangasan.Bohin holboo olon jil muiharlan buruu erembelsenees bolj heruul margaan garch baisan ene jil ch garna
Худлаа эрэмбэлсэн байна аа