Прокурорын байгууллагаас хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр хийсэн онцлох ажил болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээллээ.
УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг:
-СХД-ийн 32-р хороо буюу Эмээлтэд байрлах "Эм Ди Си Пи" компанийн махны үйлдвэртэй холбоотой зөрчлийг шалгасан. Уг хэргийг шалгаад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учир Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-р зүйлийн 3.1 хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, холбогдох байгууллагад шилжүүлсэн. Энэ хэрэгт одоогоор хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдаж байна.
Үүнтэй холбоотойгоор МХЕГ-ын дарга, холбогдох албан тушаалтнуудад ажил хэргийн уулзалт хийж, тодорхой хэмжээний үүргийг өгч ажилласан" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.