СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-05

🔴LIVE: Б.Жавхлан: Засгийн газрын зээлжих эрхийн зэрэглэл нэг шатаар ахисан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар сайд нар мэдээлэл өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан:

- Бид гадаад өрийн стратегийн биелэлт, цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн. Бид сайн сахилга баттай явж байгаа. Өрийн эрсдэл харьцангуй тогтворжиж, зээлжих зэрэглэл ахисан байсан. Харин

Мөн зургадугаар сарын 30-ны байдлаарг Хөгжлийн банкны баланс сайн гарсан. 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг мөнгөн хөрөнгөөр амжилттай барагдуулж чадсан байна. Улмаар тус банкны өөрийн хөрөнгө буурах эрсдэлээс хамгаалж чадсан. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр “Самурай бонд”-ыг төлөхөд нэг алхам урагшилсан. Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлд ч өөрчлөлт ороогүй.

Засгийн газрын өрийн тухайд, ойрын хоёр жилд Хөгжлийн банкны эх үүсвэрийг санхүүжүүлсэн хоёр бондын л асуудал байгаа.
Нэмж зээл авах тухайд бид УИХ-аар өрийн удирдлагын стратегиэ хэлэлцэн, батлуулсан. Үүгээр арилжааны зориулалттай бонд нэмж гаргахгүй гэж тогтсон. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан байдаг. Анхны “Чингис” бондоос бусад нь арилжааны бус. Өөрөөр хэлбэл “Чингис”-ээс бусад зургаа нь өмнөх бондуудынхаа өрийг төлөхийн тулд гаргасан бондууд. Цаашид энэ өрийг үргэлжлүүлэхгүй. Зээлийн хэмжээнээс илүүтэй ашиглалтад онцгой анхаарах ёстой.

Ойн агентлаг байгуулах тухай тогтоолыг баталжээ

Засгийн газраас өнгөрсөн онд “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийг татан буулгаж, Ойн агентлаг байгуулахаар шийдвэрлэж, улмаар төсвийг баталсан байна. Энэ оны зургаадугаар сард уг агентлагийг байгуулах асуудлыг УИХ-д танилцуулж, шийдвэрлүүлсэн юм. Дээрх шийдвэрийг үндэслэн өнөөдөр албан ёсоор уг агентлагийг байгуулж буй юм. Ингэснээр 6 сар гаруй хугацаанд саатаад байсан Ойн агентлаг ажиллаж эхэлж байгаа юм. Мөн 6 сар цалингүй ажилласан “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийн 12 ажилтнуудын цалинг олгох боломж бүрдэж байгаагБОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэв. 

2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлажээ

Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын сайд нэмж хэллээ.

Тэрбээр, “БОАЖЯ-наас 2024 оныг Аялал жуулчлалын жил болгон зарлах ажлыг эхлүүлж, Монгол Улсыг гадаадад сурталчилах mongoliatravel.guide цахим платформыг бий болгож байгаа. Ингээд ГХЯ-аар дамжуулан Монгол Улсын цахим виз олгож дипломат төлөөлөгчийн газарт энэхүү платформыг нэвтрүүлж, цахимаар виз авсан жуулчин бүр Ерөнхий сайдын мэндчилгээг цахимаар хүргэнэ. Монгол Улсад он гарсаар 73 мянган жуулчин ирсэн бөгөөд 70 мянган ам.долларын орлого орсон гэсэн судалгаа гарчээ. Монгол Улс өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегигүй явж ирсэн бөгөөд одоо энэхүү стратегийг боловсруулж буй аж. Энэ үеэр жуулчид Монгол Улсын мэдээ, мэдээллийг хайж олоход хүндрэлтэй байдаг гэдэг асуудал хөндөгдсөн байна. Тиймээс цахим платформ хөгжүүлж, Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг түгээхээс гадна соёл урлагийн тоглолт, үйл ажиллагааг танилцуулж, тасалбар шууд авах боломжийг бүрдүүлснээс гадна аялал жуулчлалын бүс нутаг, амралтын газруудын мэдээллийг нэмэлтээр оруулсан байна. Уг платформоос Монгол Улсын тухай мэдээллийг  англи, орос, хятад, испани, япон, солонгос, монгол хэлээр хүлээн авах боломжтой аж. Mongoliatravel.guide платформын хөгжүүлэлт хараахан дуусаагүй бөгөөд бүрэн дууссаны дараа Монголын түүх, хаадын тухай мэдээлэл, хотууд, хоол, соёл урлаг, түүх, соёлын дурсгалт газрын мэдээллийг оруулахаар төлөвлөжээ.

ХХААХҮЯ-наас энэ оны хаврын тариалалтын явцын талаар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд мэдээлэл хийжээ

Цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан хаврын тариалалт энэ оны тавдугаар сарын 3-наас орон даяар эхэлсэн. Урьдчилсан байдлаар 368 мянга га талбайд үр тариа тариалснаас 343.8 га талбайд улаанбуудай, 19.7 га талбайд төмс тариалжээ. Мөн 10.9 га талбайд хүнсний ногоо, 51.2 га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал, 4.6 мянган га талбайд жимс жимгэнэ тариалсан байна. Ингээд нийт 12 аймгийн 72 сумын 1012 аж ахуйн нэгжийн 338.8 мянган га талбайг хамруулан соёололтын чанарыг шалгахад 85.7 хувь онц, сайн үнэлгээтэй гарсан байгааг ХХААХҮЯ-наас мэдээлжээ.

Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг баталлаа.

· Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

· Монгол Улсын Ерөнхий сайд 2022 оны зургадугаар сарын 30-нд Улаанбаатар дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, холбогдох үүрэг чиглэл өгсний дагуу зам барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.

· Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн явц болон газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний талаар танилцууллаа. Газрын тос дамжуулах хоолойн тос дамжуулах трассын дагуу инженер геологийн судалгаа хийх, дамжуулах хоолойн нарийвчилсан зураг, төсөл боловсруулахыг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайдад үүрэг болголоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг сургаж бэлтгэхэд шаардагдах санхүүжилтийн асуудлыг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.