Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос хоёр өдөр бөхийн галуудаар явж мэдээлэл, танилцуулга хийжээ.
Ингэхдээ Үндэсний бөхийн салбар хорооны гишүүд дөрвөн хэсэгт хуваагдан бөхийн галуудад ажилласан байна.
Бөхийн салбар хорооноос:
Галуудад ажилласан бөхийн салбар хорооны гишүүдээс багш дасгалжуулагч, бөхчүүд аймгуудын наадмын бүртгэлийг нээлттэй хийх, аймгийн наадмаас допингийн шинжилгээ авах, МҮБХ-ноос аймгийн наадмын бүртгэлд хяналт тавьж ажиллах, удаа дараа бүртгэл, эрэмбийн зөрчил гаргаж ажилладаг нэр бүхий дүүрэг, аймгуудын бөхийн барилдаан зохион байгуулах комисст Үндэсний бөхийн комисс ба МҮБХ удирдамж, чиглэл өгч ажиллах саналуудыг хамгийн ихээр тавьж байлаа.
Эдгээр асуудлуудын дагуу Үндэсний бөхийн салбар комисс, МҮБХ аймаг сумын баяр наадмын комисс, ЗДТГ, бусад байгууллагуудад дээрх саналуудыг хэрэгжүүлэн хамтран ажиллах талаар хандаж ажиллахаар боллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.