СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баянхонгор аймгийн хуучин удирдлагууд 100 саяын хахууль авсан гэх хэрэг прокурорт шилжжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас их хэмжээний мөнгө хахуульд авсан, “Түйн гол”, “Хаш гоёо” зэрэг компаниудад хууль зөрчин ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон асуудлаар 2019 оноос шалгагдаж эхэлсэн. Тэгвэл эдгээр авлигын хэргийг АТГ-аас прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэсэн. Улмаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн дөрөвдүгээр багийн иргэдийн нийтийн хурлаас болон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгээс дэмжигдээгүй

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 8 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 632 хэрэг шалгагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.