СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-04

"Наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр зарсан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү:

-Цахим сүлжээнд Үндэсний их баяр наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр худалдана гэсэн мэдээлэл тархсан. Уг тасалбарыг шаглаж зарж буй эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс цахимаар борлуулж эхэлсэн. Ингэхдээ нэг хүн хоёр тасалбар л авах сонголттой байсан. Борлуулалтын явцад Тагнуулын байгууллага хяналт хийсэн. Мөн өмнө нь программын найдвартай байдалд хяналт тавьсан. Нэг зэрэг 70 мянган иргэн enaadam.mn сайтад хандахад сүлжээ нь унаагүй, ачаалаа даасан. Тухайн сайттай гэрээ хийж ажилласан хувийн хэвшилд ямар нэг төлбөр төлөөгүй. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд борлуулалтын системийн хөгжүүлэлтийг хийж өгсөн.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. Энэ нь Улаанбаатар хотын иргэдийн 0.07 хувь, улсын нийт иргэдийн 0.03 хувийг л хангах хэмжээний суудал гэсэн үг. Тиймээс наадмын тасалбарыг иргэдэд хүртээмжтэй байдлаар хангаж, цахимаар борлуулсан. Тасалбар авч чадаагүй хүмүүс нэлээд үлдсэн байгаа. 

Наадмын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг зөвхөн ААН, байгууллагуудад өгнө. Учир нь, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гардаг учраас иргэнд зөвшөөрөл өгөхгүй гэж шийдсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хүнс үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс наадмын үйлчилгээний үйл ажиллагааг хариуцан ажиллана. 

Мөн Төв цэнгэлдэхийн сандлын 80 орчим хувийг нь сольсон байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.