СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-04

🔴 LIVE: Допингийн шинжилгээг тагнуул, цагдаагийн байгууллагын хяналт дор авна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон салбар хороодын дарга нар мэдээлэл өгч байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: 

-Бөхийн цолтой холбоотой үүсэж байсан маргаануудыг энэ удаагийн хуультай нийцүүлээд, Засгийн газрын баталж буй дүрмээр, Үндэсний бөхийн холбооны саналыг харгалзаад эрэмбийг олон нийтэд нээлттэй болгох асуудал хуульчлагдсан. Улсын арслан цолтойгоос доош цолтой бөх 1,024 бөхийн барилдаанд түрүүлбэл Улсын аварга цол авч байгаа. Улсын арслан цолтой бөх түрүүлбэл Даян аварга болно. Харин үзүүрт үлдвэл Улсын аварга болж байгаа цолны эрэмбэ үйлчилж байна. Харин цаашид монгол бөхийн цолны үнэлэмжийг сайжруулах үүднээс аварга цолтой бөх заавал түрүүлсэн байх шаардлагыг тавьж байгаа. Тухайлбал,.

Допинг хэрэглээгүй нь нотлогдсон тохиолдолд Ерөнхийлөгч ёслолын арга хэмжээ зохион байгуулж цол олгохоор байсныг УИХ-аар хууль хэлэлцэх явцад өөрчлөөд уламжлалт байдлаар буюу долдугаар сарын 12-ны өдөр тодорхой амжилт үзүүлсэн бүх бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цолыг олгоно гэж заасан. Бөхчүүдээс допингийн шинжилгээг тагнуулын болон цагдаагийн байгууллага, хөндлөнгийн хяналт дор авна. гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.