СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-04

🔴LIVE: Ж.Сүхбаатар: ҮХНӨ-тэй холбоотой 368 иргэний саналыг ТББХ-нд өгсөн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулж байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд улс төрийн 20 гаруй намууд нэгдэн тунхаг бичиг гаргасан. Мөн 180 мянган иргэд гарын үсэг цуглуулаад байсан. Ер ҮХНӨ-өөр ард нийтийнхээ санаа бодлыг сонсох нь зүйтэй гэж үзээд УИХ-ын тогтоол батлан гаргасан. Энэ удаад ҮХНӨ-ийг хүний эрхийг хамгаалах чиглэл, УИХ, ЗГ-ын зохистой уялдаа холбоог хангах чиглэлээр, Парламентын төлөөлөх чадварыг сайжруулах чиглэл , төрийн сүлдний асуудал зэргүүд багтаж байгаа. Бүлгийн хуралд байр сууриа нэгтгэж ярилцсан байгаа.

Миний хувьд тойрогтоо ажиллаад нийт 368 хүнээс бичгээр санал авсан. Тэдгээрийг авч үзвэл 2 асуудал дээр иргэд дэмжихгүй байгаа нь ажиглагдсан. . Үндсэн хууль бүх ард иргэдийн хувь заяатай холбоотой учраас бүх иргэдийн санаа бодлыг нэгтгэхэд нь чухал юм.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь дам утгаараа үнийн өсөлттэй хамаатай юм. Бид 1 тэрбум гаруй доллараар шатахуун ОХУ-аас импортолдог. Мөн гадны улс орнуудаас 1 тэрбум долларын хүнсний бүтээгдэхүүн импортлон авдаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 гаруй хувиар өсөж, шатахууны үнийг зохиуцуулалт хийгээд барьж байна. Гэхдээ дэлхий даяар шатахууны үнэ өссөн учраас манай улсад өсөх нь ойлгомжтой. Шатахууны өсөлтийн үед арга хэмжээ авсан учраас 6%-ийн өсөлт гарсан, хэрэв аваагүй бол 20-30%ийн өсөлт гарах байсан.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ач холбогдол нь хүн төрөлхтний ардчилал эрх чөлөөний төлөө байгаа ба үндэстний эв нэгдлээ бэхжүүлэх зорилготой юм. ҮХНӨ-ийг өөрчлөх журмын тухай хуулийг 11 жилийн өмнө гаргасан байдаг. Энэ үйл явц богино хугацааных биш. Наймдугаар сар гаргахад илүү бодитой болох байх гэж харж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
139.5.219.208

Гишүүдийн тоог нэмэхийг ихэнхи иргэд дэмжихгүй бга. Чадварлаг ёс суртахуунтай үнэнч шудрага цөөн байх нь эдийн засаг санхүүгийн хувьд хэмнэлтэй ер нь нэмэгдэхүүний байрыг сольсоноор нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг

Д Алтангэрэл
1 жилийн өмнө
66.181.161.121

Цаазын ялыг сэргээ гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй үндсэн хуульд өөрчлөлт орвол ард түмэнд зориулагдсан хууль байх ёстой

Арвиа
1 жилийн өмнө
202.9.40.186

ҮХНӨ-ийг Монголчууд дэмжихгүй байхад яахаараа Эрх баригч намынхан иргэдийн ихэнхи хувь дэмжиж байгаа одоо бүүр хувь хэмжээ гаргачихсан юм яриад байхаа болил доо.❗ 40 хувь яагаад ч дэмжихгүй , 4-хувь нь дэмжиж байж МАГАДГҮЙ юм.!!! Эрх баригч ардын нам бид ҮХНӨ-ийг ерөөсөө санаачилаагүй, улс төрийн намууд нэн ялангуяа ХҮНамын дарга, УИХурлын гишүүн, ДОРЖХАНД- л санаачилж гардан хөөцөлдөж гүйгээд байгаа гэх боловч УИХурал дахь ардын намын бүлгийн дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга, энэ гишүүн Сүхбаатар,Үндэсний телевизээр цацаж байгаа мэдээлэл нь ~ дандаа л ҮХНӨ хийхийг Иргэд дэмжиж байна, Улс төрийн намууд дэмжиж байна гэсэн нэг талыг барьсан мэдээлэл хийх юм.❗ Үнэн бодит мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. ҮХНӨ хийж гишүүдийн тоог нэмэх, намын жагсаалтаар гишүүн болох маш буруу, нэмдэг өөрчилдөг юм гэхэд цаг нь болоогүй, Дэлхий даяар цар тахал, дайн байлдаан гээд эдийн засаг хүндхэн байхад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг босгож заваарч байх ямар хэрэг байнаа. Эдийн засгаа яаж сэргээх, иргэдээ яаж ядуурлаас гаргах, Улс орныг яаж гадаад өр зээлийн баглаанаас гаргах ~ гээд зөндөө асуудал байна бус уу?! ГИШҮҮДИЙН ТООГ нэмчихлээ гэхэд 150- -гаруй хүний цалин хангамж, өрөө тасалгаа гээд хаана ч байгаа юм..!!! Аягүй бол шинэ ПАРЛАМЕНТЫН ОРДОНТОЙ больё энд багталцахгүй байна гэж яриад сууж байх биш... элгээрээ хэвтсэн эдийн засагтай Улс Үндэстэнд 76 - гишүүн болно.. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий ~ гэж үг байдаг шүү дээ.❗

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.14

Нэмж хэрэгүй.цаазын ялаа ч сэргээ.луйварчидыг цаазлах хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.