СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-04

🔴 LIVE: Хошин урлагийн жүжигчид ХСҮТ-д 269 сая төгрөгийн хавдрын аппарат хандивлалаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хошин урлагийн жүжигчид МУСТА Ц.Ганбаярын дурсгалыг хүндэтгэж ХСҮТ-д 269 сая төгрөгийн хавдрын аппарат хандивлалаа.

Монголын хошин урлагийнхан жүжигчдийн оролцсон “Big show” тоглолтыг Univision, IPTV, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэхүү шоу нь  МУСТА Ц.Ганбаяр агсаны эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолт байжээ. Харамсалтай нь түүнийг аварч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч хамтран зүтгэгч найз, нөхөд, жүжигчид нь сайн үйлсийг ажлаар үргэлжлэх ёстой гэж үзжээ.

Энэхүү шоу-г үзсэн үзэлтээс олсон орлогын тодорхой хэсгийг Ц.Ганбаяр агсаны ар гэрт зориулаад үлдсэн хэсгийг хорт хавдрыг эрт үед нь оношилгоо тогтоох 269 сая төгрөгний үнэ бүхий аппаратыг ХСҮТ-д хүлээлгэн өглөө.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү:

- Монгол улсад хоёр дахь удаа орж ирж буй хамгийн өндөр хүчин чадалтай эхог өгч байгаад баяртай байна. Учир нь эмч хүн хэдий эрдэм чадалтай ч гар мухар, орчин үеийн технологи байхгүй бол тэр бүр амжилтанд хүрч чаддаггүй. Урьд нь хэрэглэж байсан аппаратнаас хүчин чадал, нягтаршил сайн, илүү чанартай бөгөөд өдөрт 10-20 хүнд үйлчилгээ үзүүлж, улмаар эрт илрүүлгийг эмчлэх бүрэн бололцоотой болж байгаадаа талархаж байна.

МУСТА, жүжигчин Г.Алтаншагай:

- Найз маань Солонгос улс руу эмчлүүлэх гэж очсон боловч хэтэрхий оройтсон учраас хагалгаа хийлгүүлж чадалгүй эх нутагтаа буцаад ирсэн. Хэрэв найз маань эрт үед нь оношлогдсон бол байдал арай өөр байх байсан. Иймд .

МУГЖ Л. Баттулга:

- Манай шоунд нийт техник телевизийн алба гээд 700 гаруй хүн ажилласан. Уран бүтээлч хүмүүс учраас та бүгдээс зүгээр мөнгө гуйхыг хүсээгүй. Бид уран бүтээлээ үзэгчиддээ толилуулж, түүнээс олсон мөнгөөрөө эрхэм дүүдээ туслахыг чин сэтгэлээсээ хүссэн ч хэтэрхий хүнд өвчний улмаас дүү минь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Гэхдээ үзэгчдийн маань сайхан сэтгэл нь бидэндээ буян шиг болж ирсэн. Бид 4-р сарын 1-нд 2 удаа хошин урлагийн тайз дэлгэцний тоглолтны тодорхой хувийг жүжигчин Дэлгэрсайханы охинд хандив болгон өгсөн одоо эмчилгээ хийгдээд явж байна. Мөн хамгийн сүүлийн үеийн шинэлэг аппратыг ийнхүү хандивлаж байгаадаа баяртай байна.

Энэхүү аппарат нь өнөөдрөөс ашиглалтанд ороход бэлэн гэж албаныхан хэлж байсан юм. Оношилгооноос илүү эмчилгээ хийхэд илүү ашиглагдана. Даатгалд хамрагдсан хүн бүр үнэ төлбөргүй үзүүлж болно гэж ХСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
27.123.213.78

ёстой мундаг шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.