Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын Гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн агсны хүү Л.Хасар бурхны оронд заларчээ.
Яруу найрагч Л.Хасар нь 1978 онд Улаанбаатар хотод төрж, 1993 онд дунд сургууль төгсжээ. Тэрбээр 2004 онд "Зүг чиггүй гурвалжин" номоороо Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд "Усан үзэмнээс нарны нулимс амтагдана", "Хэлбэр дүрсгүй орчлон", "Эхлэл, төгсгөл", "Нүдэн нуур" зэрэг шүлгийг бичсэн юм.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа:
"Би чиний зүрхэнд өөрийгөө оршуулаад
Чамайг нэвт туучин одно
Чиний зүрхийг өвдөглөн өөр бүсгүйн өмнө сөгдөнө ай хорвоо" хэмээн тэрлэж байжээ.
Түүний гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ум ма ни бад ме хум. Схн хүү нь аавдаа очих гж яарлаа гэж үү. Хайран хайран.
Хүүгийн богинохон энэ амьдрал зорилоггүй хүний урт амд явснаас хол дээр баисан
Сайхан эрхэм залуу найрагч ийм хурдан ааваа зорисонд итгэж чадахгүйнээ. Ум ма ни бад мэ хум. Эжийн сэтгэл энэ орчлонг онж гишгэх итгэлгүй байгаа даа эвий минь
Ум ма ни бад ми хум харин залуу арай эрт тэнгэрт дэвшлээ дээ
Эвийдээ цэл залуугаараа яваад өгдөг сайхан хүү Гэр бүл ээжид нь гүн эмгэнэл илэрхийлье Ум ма ни бадмэ хум
Эхэд нь хэцүү байгаа даа. Гүн эмгэнэл илэрхийлье.
Яаж үхсэн юм бэ, Энэ олон Төвд хэлтэй хүмүүс хаанаас дээр нь гараад ирэвээ
Бурханы оронд залрах болтугай. Хайран залуу