СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-07-02

Төвлөрлийг сааруулахуй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Амьдралын илүү чанарыг хайх нь хүний үндсэн эрх, мөн заяагдмал зөн совин юм. Улаанбаатар хот нь Үндсэн хуулиар нэр заагдсан нийслэл хот бөгөөд төрийн захиргаа, бүх төрлийн үйлчилгээ бөөгнөрсөн Монгол улсын хамгийн том суурин газар юм.

Алтан тэвшийн хөндийд Их Хүрээ суурьшснаас хойших бүх түүхийн туршид Монголын хамгийн их хүн ам төвлөрсөн газар байсаар ирсэн ба сүүлийн 30 жилд хүн амын өсөлтийн хурд тасралтгүй, мэдэгдэхүйц нэмэгдэж ирсэн. Зөвхөн

Ялгарсаар буй хөгжлийн түвшин

Үүний үндсэн шалтгааныг орон нутгийн хөгжилтэй холбож харах нь зүйтэй юм. Монгол улсын 330 сумын дотор хоорондоо, эсвэл аймгийн төвтэйгөө хэт ойр байдаг сумд элбэг. Энэ нь төсвийн давхцал, үр ашиггүй зарцуулалтыг гааруулдаг зүйл юм. . Сумдыг хооронд нь нэгтгэж цөөрүүлэх нь эдийн засаг, хүн ам зүйн бодлого, төвлөрсөн хөгжил гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх боловч Үндсэн хуульд тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Гэтэл аль ч сумын иргэд нэгдсэн сумдын нэр төвлөрлийг зөвхөн өөрийн суманд байлгахыг хүсдэгээс болж энэхүү нэгдэн нийлэх явдал нь бүтэшгүй зүйл болж хувирчээ. Эндээс олон жижиг сумдаас таран тарамдах байдал өөрийн эрхгүй үүсэж эдийн засаг, нийгмийн хөгжлөөр хоцордог байна. Улмаар иргэд орон нутгаас дайжиж зах зээл томтой, нийтийн үйлчилгээний чанар, хүртээмж илүү газар руу чиглэсэн их нүүдлийг үүсгэж байна.

Үндсэн хуульдаа нийслэл хотыг нэрлэж тодорхойлох асуудал олон улсад түгээмэл байна.. Чингэхдээ Парламент эсхүл засгийн газрын, мөн энэ хоёрын аль аль оршдог хотыг нийслэл гэж тодорхойлох нь түгээмэл.

Аяндаа үүссэн бөөгнөрөл

Нөгөө талаас улсын нийслэл Улаанбаатар хот нь Монгол улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог газар тул иргэд төрийн үйлчилгээ авахаас эхлээд бизнес хийх, соёлын хэрэгцээгээ хангах, сурч боловсрох, зэрэг хүн амьдралаа тэтгэн дээшлүүлэх боломж харьцуулашгүй ихээр төвлөрчээ. Ийм нөхцөлд улс орны хэмжээгээр үүнээс үл дутах, хүний хэрэгцээг хангасан дахин өөр ийм төвлөрлийг бий болгох боломж нэн хомс юм. Энэ эрэлхийллийн хүрээнд нэгэн гарц, шийдлийн тухай байнга ярилцдаг байсан нь:

Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуай, Төрт ёсны уламжлалыг сэргээх тухай Хар Хорум хотыг сэргээн тэнд төрийг төвлөрүүлэх боломжийн талаар олонтоо санал солилцож, хөндөж байсан удаатай. Тухайн үед УБХ-аас Үндсэн хуулийн төсөлд улсын нийслэлийн нэрийг заалгүйгээр “Монгол Улсын нийслэлийн нэр, орших газар, эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн томъёоллыг хийж. АИХ-д оруулж хэлэлцүүлж байжээ. Гэвч эцсийн бүлэгтээ Үндсэн хууль дахь улсын нийслэл гэх томъёоллыг “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж оруулж өгчээ.

Нийслэлийг шилжүүлэх гарц хайх

Хэрэв нийслэл хотыг шилжүүлэх санал дэмжигдэнэ гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэх өгүүлбэрийг хасах хэрэгтэй болно. Үүнтэй зэрэгцүүлэн сумдыг нэгтгэн орон нутгийн томоохон, цөөн төвлөрлүүдийг буй болговол бидний нэг хүндхэн зовлон шийдлээ олно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.