Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ойн санд долдугаар сарын 4-8-ны хооронд хортон шавж устгалын бодис цацна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Майхан толгой, Жигжид, Шадивлан, Яргайт, Сүхбаатар дүүргийн Хандгайт, Богинын ам, Баянбулаг, Шаргаморьт, Хуурай мухар, Сэлх, Их, Бага Хустай, Гоодойн даваа, Бэлхийн Их, Бага Цуурайтын ам, Өвөр хадат, Хадатын аманд хортон шавж устгалын бодис цацаж, ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулна.
Тодруулбал, долдугаар сарын 4-8-нд утаат, үүргийн шүршигч багаж ашиглан, ойн хортон шавж болох шинэсний шилмүүс хуйлагч, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцрийн эсрэг хор цацна
Иймд дээрх газруудад аялал зугаалгаар явах, зусланд гарах, зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Хортон шавж устгалд ашиглах хорны нөлөөлөх хугацаа 14 хоног байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцгойлон анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.