Авлигатай Тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2021 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргасан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жилийн орлогоо 169 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийх 250 саяас 234 сая төгрөг хүртэл буурчээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын орлого 2020 онд эрс өсөж, 506 сая төгрөгт хүрээд байсан бол 2021 оны байдлаар найм дахин буурсан байна.
Тэгвэл хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл, С.Амарсайхан, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд хамгийн эхэнд бичигдэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор орон сууц, барилга байгууламжаа 15 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.