СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-07-01

“Монгол дархан-2022” үзэсгэлэнд 100 гаруй уран дархны 150 гаруй бүтээлийг толилуулж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна.

ТЭРГҮҮН БАЙРТ:
“Далайчойнхор хэт хутга” бүтээлээр Г.Хадхүү,
“Тэнгэр заяа” бүтээлээр Д.Гэрэл,
“Хангарьд хос завьяа” бүтээлээр Б.Отгонбаатар нар шалгарсан байна.

Харин Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд уран дархны уламжлалт мэдлэг, арга ухаантай холбоотой найм (Мөнгөн аяга хийх урлал, хэт хутга урлал, Монгол эмээл хийх урлал, Монгол дархны цутгуурын урлал, Цахиур буу хийх технологи, Дархан, мужааны багаж хэрэгсэл урлал, Хөдөлмөрийн багаж зэвсэг урлал) өвийн төрөл зүйл, өвлөн уламжлагчаар 160 гаруй уран дархан бүртгэгджээ.

2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гаргасан бөгөөд энэ хүрээнд “Монгол дархан” үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар тогтсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.