СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЧУУЛГАН: Төсвийн тэнцэл 2.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн танилцуулгад улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагч болон нийслэл, дүүргүүд, 21 аймгийн 4 674 төсөвт байгууллагууд, Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэл хамрагдсан байна.

 Төсөв, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд 2021 онд:

- Төсвийн тогтворжуулалтын санд 627.9 тэрбум, Ирээдүйн өв санд 967  тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна.

- КОВИД-19-ын цар тахлын нөхцөл байдал 2021 онд хүнд хэвээр үргэлжилсэн хэдий ч бэлэн байдлын зэргийг үе шаттай бууруулж, Монгол Улсын Засгийн газрын зүгээс иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлээр бодлого хэрэгжүүлж, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г батлан, хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлт 2020 онынхоос 6 нэгж пунктээр өсөж 1.4 хувь хүрсэн.

- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан өрийн зохицуулалтын хүрээнд Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зорилгоор “Сенчири” бондыг арилжаалж, Чингис болон Гэрэгэ бондын зарим хэсэг болох нийт 944.5 сая ам.доллар буюу 2.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг хугацаанаас өмнө төлж барагдуулсан.

- Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2021 онд 16.1 тэрбум ам.доллар болж, өмнөх онынхоос 25.1 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 30 орчим гишүүн асуулт асууж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.