СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-07-01

LIVE: Энэ онд тархины саажилттай хүүхдийн булчингийн чангарлыг сулруулах мэс заслыг дотооддоо хийхийг зорьж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын, Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд 11 эрүүл мэндийн байгууллага иргэдийн өргөдөл гомдлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллажээ. 2022 оны 06 дугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн нийт 144 өргөдөл гомдлыг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.  Нийт хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын 60.4% нь гомдол, 5.6% нь санал, 7.6% нь хүсэлт, 26.4% нь талархал байжээ.

УНТЭ-ийн захирал Хишигжаргал:

- . Үүнийг хувилж үзвэл гомдол 76.9%, санал 3.8%, хүсэлт 15.8% , талархал 3.8% байна. Ирсэн гомдлыг ангилж үзэхэд нийт гомдлын ихэнх хувийг эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол ирсэн байна. Энэ нь цахимд шилжсэнтэй холбоотой эмнэлгийн цаг авах үйл ажиллагаатай холбоотой юм. Цахимаар цаг аваад ирээд үзүүлэхэд цаг нь баталгаажихгүй, мөн эрүүл мэндийн даатгалыг бүртгэхгүйгээр цаг өгөөд баталгаажуулах үед болохгүй байх гэх мэт байжээ. Мөн эмнэлгийн магадлагааны бичгийг ойлгохгүй төөрөгдсөн асуудлууд байна.

Эмнэлгийн ажилчдын харилцаа хандлагатай холбоотой гомдлуудад хариу өгсөн. 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн “Гүйцэтгэлийн шинэ санхүүжилт” эхэлсэн. Үүний гол онцлог нь Эрүүл мэндийн байгууллагууд үнэхээр шаардлагтай, амь нас эрсдэх төрлүүдэд тусламж үйлчилгээг нэн яаралтай хүргээд бусад дэмжин туслах үйлчилгээг хойш тавих зохицуулалтыг хийж байна.

Мөн эмчилгээний төлбөр, хувцас солих өрөө, машины зогсоол төлбөртэй, цахимын ажилчдын тоог нэмэх гэсэн хүсэлт, гомдлууд ирсэн. Нийт ирсэн гомдлын 96%-ийг тухайн иргэнд тайлбарлан ойлгуулж хэлсэн гэлээ.

УХТЭ-ийн захирал Эрдэнэбулган:

- УХТЭ-ийн 2022 оны зургаадугаар сард засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд нийтдээ 17 санал, хүсэлт ирсэн байна. 47% гомдол, 11% хүсэл, 22% санал, 11% талархал, 6% шүүмжлэл иржээ. Гомдлын дийлэнх хувь авто зогсоолын төлбөртэй холбоотой гомдол байлаа. Хариу арга хэмжээг өнгөрсөн тавдугаар болон зургаадугаар сард Нийслэлийн засаг даргын тамгын газар руу албан хүсэлт илгээсэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн УХТЭ-ийн гадна талбайн зогсоолыг нийслэлээс зохион байгуулж төлбөртэй болгосон. Үүнд УХТЭ ямар нэг байдлаар гэрээ хийж төлбөрийг авдаггүй. Хариу арга хэмжээг хоёр удаа хүргүүлэхэд 15 минут дотор үнэ төлбөргүй болгох. Мөн зарим урт болон богино хугацаагаар хамтран ажиллаж байгаа компани болон зарим иргэдийн хүсэлтийг харгалзан үнэ төлбөргүй болгож байна. Мөн гомдлын тодорхой хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой гомдол эзэлжээ.

Мөн иргэд цагтаа ирэхгүй байгаа асуудал байгаа. Хэрэв авсан цагтаа ирэхгүй бол цагаа цуцлахгүй гэдгээс мөн хүлээгдэл үүсч байгаа юм.  Мөн цахим бүртгэл дээр гомдол гаргасан иргэнтэй уулзаж асуудлыг шийдвэрлэн ажилласан гэлээ.

Өвчтнийг анхан болон лавлагаа шатанд илгээхдээ 13А гэх маягт авдаг. Энэхүү маягт нь иргэдэд хүндрэлтэй байдаг гэсэн асуудлаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

- Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд ЭМД-тай байгуулгатай гэрээ байгуулсан тухайн шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгуулагчдад харъяалал харгалзахгүй үйлчилнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэн даатгуулагч тухайн шатлалын эрүүл мэндийн байгууллагаас харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой. Дараах шалтгааны улмаас иргэд шууд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгуулагад хандах боломжтой. Үүнд осол гэмтэлд өртсөн, амь нас эрсдсэн, төрөх үе эх барихын яаралтай тусламж, шүд эрүү нүүр амын өвчин эмгэгийн үед шууд хандах эрхтэй байгаа. Мөн ЭМД-ын үндэсний зөвлөлийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор анхан шатны эрүүл мэндийн байгууллага нь дараах амбулторын тусламж үйлчилгээг үзүүлэх чадамжгүй тул илгээх бичиг буюу 13А-г гаргаж өгөлгүй лавлагаачлалын эрүүл мэндийн байгуулагт хандахаар зохицуулсан байдаг.

Үүнд халдварт өвчин тусламж үйлчилгээ, шүд амны хөндийн тусламж үйлчилгээ, чих хамар хоолойн тусламж үйлчилгээ, хорт хавдар осол гэмтлийн тусламж үйлчилгээ, арьс харшлын тусламж үйлчилгээ, хатиг буглаа цэвэрлүүлэх тусламж үйлчилгээ, сэтгэц зан үйлийн эмгэг тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ, амбултороор хийгдэх мэс ажилбарууд зэрэг дээр лавлагаа шатлалын эмнэлгийн байгуулагт хандаж болох юм.

Мөн манай улсад хийх боломжгүй эмчилгээг гадаадын улсад хийлгээд ирсэн иргэд төлбөрөө хэрхэн буцааж авах талаар сэтгүүлчийн асуултад хариуллаа.

Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчний жагсаалт байдаг. Эдгээр 26 төрлийн өвчнийг эмчлэх мэргэшсэн боловсон хүчин байхгүй, өндөр технологи орж ирээгүй шалтгаанаар манай улс эмчилж чадахгүйг Эрүүл Мэндийн сайдын тушаалаар баталсан. Энэ жагсаалтад орсон эмгэгээр иргэн гадаадад эмчилгээ хийлгээд ирсэн тохиолдолд ЭМЯ-ны тусгай зөвлөлөөр асуудлыг хэлэлцдэг. Ингэхдээ тухайн эмчилгээнд зарцуулсан төлбөрийн баримт дээр үндэслэн нийт төлбөрийн 5%-ийг буцааж олгодог.

Эмчилгээний мөнгийг урьдчилаад өгч болдоггүйн шалтгаан нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэг стандарт, тариф байхгүй, мэс засал, хагалгааны явцад хэчнээн ширхэг эмнэлгийн хэрэгсэл зарцуулах нь тодорхойгүй, хүндрэл үүсээд хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ сунжрах, өртөг нь нэмэгдэх асуудлууд байдаг учир хамгийн сүүлийн баримт дээр тулгуурлан буцаан олголт өгдөг. Урьдчилаад мөнгө өгчихөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээг авсан эсэхийг эргээд хянах боломжгүй тал бий. Монгол Улсад уналт таталттай, тархины саа, саажилттай хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах үүднээс оношилгоо, эмчилгээний нэмэлт тоног төхөөрөмжийг худалдаж авах, гадаадын өндөр хөгжилтэй орноос мэргэшсэн эмч нарын багийг Монголд авчирч үндэсний хэмжээнд эмч нараа сургах хүсэлтээ боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нөөц хөрөнгө гаргуулахаар ажиллаж байна.

Өвдсөн хүмүүсийг гадагш нь явуулаад байх биш эх орондоо эмчлэхэд анхаарна.

Энэ хүрээнд Монгол Улсын бүх аймагт томографийн, бүх бүсийн оношилгоо эмчилгээний төвд ангиографийн болон MRI аппарат, нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Манай салбарт тоног төхөөрөмжүүд гологдохооргүй болж байна.

Гэхдээ иргэдийн дундах дараалал дугаар хэвээр байгаа. Эрүүл мэндийн салбарт эрэмбэлэн ангилалтын кодын систем байдаг. . Үлдсэн төлбөрийг иргэн өөрөө төлнө.Тархины саа, саажилттай хүүхдүүдийн булчингийн чангарлыг сулруулах мэс ажилбарыг эх орондоо хийхээр Турк улстай холбоо тогтоогоод эхэлсэн. Туркээс мэргэжилтнүүд ирнэ, гадаад руу монгол эмч нарын багийг ч явуулна. " хэмээн хариуллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.