СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-30

Ш.Адьшаа: Нам төрийн дээр байсан хуучин цагийг эргүүлэн авчрах нь ардчиллаас ухарч байгаа хэрэг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 5 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.” гэсэн агуулга бүхий заалт нэмэхээр тусгасан байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бүлгийн даргаа хүлээн зөвшөөрөхгүй, үзэл бодол нийлэхгүй байгаа учраас түүнийг огцруулах шийдвэр гаргасан ч Д.Ганбат гишүүн нь албан үүргээ хүлээлгэж өгөхгүй 7 сар гаруй хугацаанд гүрийж, үүний улмаас тус бүлэг нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан бүлгийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрээд байгаа юм.

Эдгээр асуудлыг нэг мөр болгох, бүлгийн дарга, гишүүдийн эрх үүргийг тодорхой болгох, хэрэв бүлгийн нийт гишүүдийн олонх бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох талаар санал нэгдвэл, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг нэгдсэн хуралдаанд сонсгосноор эрх, үүрэг хэрэгжих зохицуулалтыг дээрх хуулийн төсөлд тусгасан байна.

Өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "бүлгийн даргыг намаас томилдог" байх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Тэрээр өөрийн багийн хүн болох С.Эрдэнийн дэмжлэгт найдаж байгаа нь ойлгомжтой байна.

Түүний энэ санал гишүүдээс дэмжлэг аваагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Энэ бол парламентын дархлаанд халдаж буй явдал. Нам төрийн дээр байсан хуучин цагийг эргүүлэн авчрах нь ардчиллаас ухарч байгаа хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.