СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван хэргээ хялбаршуулах хүсэлт гаргажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Эрүүл мэндийн салбарын удирдах хэд хэдэн албан тушаал хашиж байсан, хамгийн сүүлд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлдэг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагчаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон А.Мөнхтайван хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн болон НПГ-ын хяналтын прокурортоо гаргасан гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дэх хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно” гэж заасны дагуу тухайн яллагдагч хүсэлт гаргасныг хянаж байгаа. Удахгүй шийдвэрлэнэ” гэсэн юм.

ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайван 2017 оноос хойш хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн удирдлагуудаас 2018 оны өвөл хахууль авч, “Энканто таун” хорооллыг барьсан, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үйлдэлд холбогдсон билээ.

А.Мөнхтайваныг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн цагдан хориод байсан бөгөөд түүнийг нь өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг ч эх сурвалжууд мэдээлэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюу
1 жилийн өмнө
66.181.181.136

Энэ хүн хэзээч хүнээс хахууль авах хүн биш.албан тушаалыг нь булаан авах сонирхолтой хүмүүс гүтгэсэн байх магадлалтай байх шиг байнаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.