Аялал жуулчлалын улирал эхэлж, Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад түр ирсэн болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах хүсэлтийг энэ сарын 13-ны өдрөөс биечлэн болон цахимаар хүлээн авч эхэлсэн.
Тэгвэл зургаадугаар сарын байдлаар биечлэн ирүүлсэн 27 улсын 234 иргэний хүсэлт, цахимаар ирүүлсэн 33 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 67 иргэний хүсэлтийг тус тус шийдвэрлэжээ.
Гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах цахим хүсэлтээ https://immigration.gov.mn/ хуудсаар илгээх бөгөөд үйлчилгээтэй холбоотой мэдээллийг тус цахим хуудаснаас англи, орос, хятад, солонгос дөрвөн хэлээр авах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.