Өчигдөр буюу 6 дугаар сарын 29-ны өдөр Нийслэл орчимд орсон их хэмжээний дуу цахилгаантай аадар борооны үеэр ахуйн цахилгааны гүйдэлд цохиулж, гурван иргэн эрүүл мэндээрээ хохирсон байна.
Үйл явдлыг тодруулвал, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүнбаян уулын 32-76 тоотод аянга бууж гурван иргэн түлэгдсэн гэх мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн УСАХМ, ахмад С.Должинсүрэнгээр ахлуулсан албан хаагчид очиход гэрийн шалан дээгүүр гүйсэн цахилгааны утас массалж иргэн С 25 настай эрэгтэй, Д 44 настай эрэгтэй, Т 9 настай эрэгтэй нар тогонд цохиулж хөл хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн-103-т хүлээлгэн өгч, хорооны Засаг даргад ил гарсан цахилгааны утсыг далдалж, аюулгүй орчин бүрдүүлэх үүрэг чиглэл өгч ажилласан байна.
Тус иргэд ахуйн цахилгааны монтажийг газар дээр ил байршуулсан нь орчны хөрсний чийглэгээс хамаарч цахилгаан гүйдэлд цохиулахад хүрсэн байна гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэж байна.
Иймд иргэн Та:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.