СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-06-30

🔴 LIVE: Гэрэлт гудамжинд залуусын “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай хөгжмийн фестиваль болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Маргааш буюу 7 дугаар сарын 1-нд Гэрэлт гудамжинд залуусын “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай хөгжмийн фестиваль болон эсэргүүцлийн жагсаал болно. Уг арга хэмжээг зохион байгуулж буй "Гэрэл асаагч залуус" ТББ-аас мэдээлэл хийлээ.

"Гэрэл асаагч залуус" ТББ:

-Залуучуудад зориулсан их хотын өнгө үзэмж буюу эв найрамдлын төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэмжээг гэрэлт гудамжинд долдугаар сарын 1-нд 18:00 цагаас зохион байгуулах гэж байна. Залуучууд, уран бүтээлчид хамтран өөрсдийн дуу хоолойгоо хүргэх болно.

Гэрэлт гудамжинд 15:00 цагаас эхлэн зам хааж бэлтгэл ажлаа хангах болно. Зам хааж байгаад иргэдээс уучлал хүсэж байна. Уг арга хэмжээнд 10 гаруй залуу уран бүтээлчид ая дуугаа өргөх болно. Мөн ямар ч үнэ төлбөргүй тул залуучуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Насны ангиллын хувьд 12-с дээш насны бүх залуус ирэх боломжтой гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч
1 жилийн өмнө
202.9.40.175

2008 оны 7-р сарын 1-нийг гашуун үйл явдлыг жинхэнээр нь дурсуулахгүй гэж хөгжмийн фестиваль зохион байгуулж бгаа юм бна. Уг нь бол бараг л гашуудаж дурсах ёстой юмыг баахан нөхдүүд дуу дуулж өнгөрөөх нь бна шүү дээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.