СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-30

Г.Занданшатар: Ирэх намар хүнс, барааны үнийн өсөлтөд иргэд ихээхэн нэрвэгдэж болзошгүй байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр иргэд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амьдрал хүнд байхад баяр цэнгүүн ярилаа гэж биднийг шүүмжилж байна. Иймд ажлын хэсэг байгуулж, үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судална. Ард түмнийг төлөөлөх эрхтэй УИХ зүгээр хараад суухгүй. Үнийн өсөлтийг хязгаарлах тухай хуулийн төслийнхөө үр дүнг дүгнэж, шаардлагатай зарим арга хэмжээг авна гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар

- Гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж олон түмнийхээ санал бодлыг сонслоо. Иргэдийн илэрхийлсэн санал бодлыг дүгнэвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна.Нэн ялангуяа эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байдал нь иргэдийн худалдан авах чадварыг доройтуулсан байна. Энэ нь амжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал тэгш бус байдал улам даамжирах нөхцлийг бүрдүүлж байна. Хэдийгээр гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа ч үүнийг анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр ложистикийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, геополитикийн хурцадмал байдал нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байна.

Инфляцийн түвшин 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол одоо улсын хэмжээнд 15.1 хувьд,  Улаанбаатарт 16.2 хувьд хүрлээ. Энэ нь УИХ-аас баталсан Төв банкны зорилтоос давсан үзүүлэлт юм. Инфляци 2.5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Үүн дотроо   Тухайлбал, төмсний үнэ кг нь 970 төгрөг байсан 2500 төгрөг болж 2.5 дахин, лууван кг нь 2000 байсан бол 4700 болж 2.3 дахин, ургамлын тос 4300 байсан 9500 болж 2.2 дахин, байцаа 3000 төгрөг байсан 5200 болж 1.7 дахин, элсэн чихэр 2700-3750 төгрөг болж, Атар талх 1280 төгрөг байсан 1700 төгрөг болж, "Сүү" компанийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27 хувь өсчээ. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо шатахууны үнэ өссөнөөс зардал нь нэмэгдэж байна. Баруун аймагт шатахуун АИ92, 95, дизель түлшний литр тутамд 164 хувь буюу 1.6 дахин нэмэгдсэн байна.

Үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш дэлхий нийтийн эмзэг асуудал болоод байна. Үүнийг бодлого боловсруулж, ард түмнийг төлөөлөх эрхтэй УИХ зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс Түүнчлэн . Импортоос хамааралтай манай эдийн засаг ирэх 9, 10 сар, оны эцэс гэхэд инфляцийн, нэн ялангуяа хүнсний бүтээгдэхүүний өсөлтөд ард иргэд нэрвэгдэж болзошгүй байна. 

Ерөнхийлөгчийн хүнсний аюулгүй байдал хангамжийг сайжруулах тогтоол гаргасан. Үүнийг хэрэгжүүлэх асуудал зүй ёсоор тавигдаж байна. . Иймд УИХ-аас үнийн өсөлтийг бууруулах ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

Иргэд УИХ-ыг шүүмжилж байна. Иргэдийн амьдрал, эдийн засаг хүнд байхад та нар юун баяр, наадам хэлэлцээд суугаад байгаа юм бэ гэж байна. . УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьж байна. Эдгээр хуулиар иргэд 33 мянгаас дээш иргэн Dparliament сайтаар санал өгвөл ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүн дэмжсэн бол Хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх, 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ болон бусад хуулийн төслийг санаачлан дэмжих зэрэг ажлыг хийнэ. Иргэдийн оролцоог хангасан ийм хуулийг санаачилж хэлэлцье гэсэн уриалга гаргаж байна. 

Хоёрдугаарт, Эдийн засгийн байнгын хорооны Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг шатахууны үнийг бууруулах, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулахад ямар арга хэмжээ авч болохоор байна. Татвар бууруулах, бусад чиглэлээр арга хэмжээ авах, гадаад , дотоодын яриа хэлэлцээг Засгийн газрын холбогдох яамтай хамтран хийх ажлын хэсгийг байгуулна.

Гадаад өрийн удирдлагын асуудлаар зөвлөгөөн хийсэн. Зөвлөмжийн дагуу өрийн эрсдлийг бууруулах, дахин санхүүжүүлэх бодлогын арга хэмжээг авна. Ажлын хэсэг байгуулна. Олон улсын хөнгөлөлттэй зээлийг авч, өндөр хүүтэй зээлээ солих зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүх зээл болохгүй мэт хандвал эрсдэлийг нэмнэ. 

Халамжийн бодлого, арга хэмжээг эргэн харж, зөвхөн эмзэг, амьжиргааны түвшин доогуур бүлэгтээ хандах хэрэгтэй гэж олон улсын шинжээчид сануулсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллана. Энэ мэтээр

байна. Баяр наадмын тухай хууль зэрэг хуулийн төслүүд хэлэлцэхэд үнэ өсөөд байхад баяр цэнгүүн ярилаа гэж ард түмэн шүүмжлээд байна. Иймээс Ажлын хэсэг байгуулж, үнийн өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байгааг судлах хэрэгтэй байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.