Монгол Улс, БНХАУ-ын хоорондын хуваарьт нислэг сэргэж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК нь Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр боллоо. МИАТ ТӨХК-аас нислэг үйлдэх хуваарь болон коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлагыг олон нийтэд танилцууллаа.
Улаанбаатар-Гуанжоу чиглэлд долдугаар сарын 10-ны өдрийн Ням гарагт Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод долдугаар сарын 11-ний 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт буух хуваарьтай байна.
Гуанжоу хот руу нисэх иргэдэд тавигдах шаардлага:
БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.
Виз болон эрүүл мэндийн шаардлага
Шинжилгээний шаардлага
2022 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой.
Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх.
Бүх шинжилгээг Элчин сайдын яамнаас томилсон дараах шинжилгээний байгууллагад өгнө.
Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.
Гуанжоу дахь тусгаарлалт:
Хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд
Хилийн чанадаас ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу эерэг гарвал Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3,000-10,000 юанийн хооронд байна.
Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10,000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаарлаж хянах ба 14 хоногийн хугацаанд PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.