Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2, 92.4, 92.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас иргэн Г.Даваахүү, Ц.Мөнхбат, Б.Мэргэн нарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийн үндэслэл, шаардлагын хүрээнд үүсгэсэн дээрх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг татгалзахаар шийдвэрлэж, магадлал гаргажээ.
Магадлалд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсгийн зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.