СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-06-29

Ж.Соронзон: Энэхүү гэрчилгээ нь Монгол болон дэлхийн шилдэг их сургуулиуд сурагчдын хүсэлтийг хүлээн авах нэрийн хуудас болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн 12 дугаар ангийг төгссөн 118 сурагч ОХУ-ын бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд оролцлоо.

Тус арга хэмжээг нээж, Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал Монгол улсын гавьяат багш, доктор Ж.Соронзон: “ОХУ-ын бүрэн дунд боловсролын гэрчилгээ та бүхэнд амар хялбар олдоогүй ээ. Сурагчид, эцэг эхчүүд ОХУ, Монгол улсын багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн захиргааны бүхэл бүтэн 12 жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хамтын ажиллагааны үр дүн мөн.

ОХУ-ын бүрэн дүнд боловсролын гэрчилгээ авах болзол хангах ажиллагаа өндөр босготой, шударга зарчимд тулгуурласан, хөндлөнгийн аливаа нөлөө оролцооноос бүрэн хамгаалагдсан нарийн дэг журам, технологиор шалгадаг учраас та бүхний энэ гэрчилгээ дээр тавигдсан үнэлгээ бол жинхэнэ бодитой мэдлэгээр баталгаажсан гэдгийг дэлхийн олон орон хүлээн зөвшөөрч, бас мэддэг болсныг онцлон хэлхийг хүсэж байна. Үүнд л энэ гэрчилгээний үнэ цэнэ оршино.

ОХУ-ын ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролын стандартыг хангасныг нотлох энэ гэрчилгээ та бүхнийг дэлхийн болон Монгол улсын шилдэг их сургуулиудад амжилттай элсэн суралцах мэдлэг, чадварын баталгаа болохын зэрэгцээ дэлхийн шилдэг их сургуулиуд та бүхний хүсэлтийг хүлээн авах нэрийн хуудас болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд гэрчилгээг гардуулан өгч, баяр хүргэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Шинээ
1 жилийн өмнө
103.229.123.50

Энэ авгайг харахаар шууд 2 алуурчинтай амьдардаг хулмастай хувцсаа наймаалагч ягчис л бодогдоод байдаг юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.