Энэ сарын 27-ны өдөр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын гаргасан гомдлын дагуух асуудлыг хэлэлцэж сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй, үүнийг заавал ҮХНӨ-өөр хийх албагүй, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийн тухай хуулийг өөрчлөх боломжтой гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан юм. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн цэц нь өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэр гаргасан.Үндсэн хуульд засгийн эрх мэдлийг ард түмний гарт гэж заасныг намынх болгож байгаа нь төрийн эргэлт хийхтэй утга нэг юм.Иймд ҮХЦ-ийн есөн гишүүний эгүүлэн татах асуудлыг ярьж эхэлнэ гэж мэдэгдэл хийсэн.
Тэгвэл өнөөдөр төрийн ордонд УИХ-ын гишүүн Т.Доржханд дахин мэдээлэл хийлээ.Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Зарим нэг улс төрчид зориудаар, өөрийнхөө авсан мэдээллийг баталгаажуулахгүй, ҮХЦ-ийн гаргасан шийдвэрийг мушгин, иргэдэд буруу мэдээлэл өгч байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Би хувьдаа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн цэцээ сайн судлаж байгаад мэдэгдэл хийхгүй яасан юм болдоо гэж харамсаж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улс цаашдаа олонхийн тогтолцоогоор явдаг шийдвэр нь буруу байна. Харин хувь тэнцүүлсэн тогтолцоог ашиглах хууль эрх зүйн орчин нь одоо хүртэл байгаа. Үүнийгээ тодорхой болгож эцсийн шийдвэр гаргасан юм. Гаргахдаа 9 гишүүн хуралдаж, Их суудлын хурлаараа тус шийдвэрийг гаргасан шүү. Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ 2015 оны цэцийн шийдвэр их суудлаараа гарсан гэдэг худал мэдээлэл өгч байна. Тэр бол дунд суудлын хуралдаанаар гарсан шийдвэр юм. 2016 онд сонгууль эхлэхээс сарын өмнө ҮХЦ дээр шийдвэр гарсан байдаг. Тухайн үеийн эрх барьж байгаа нам болоод зарим нэг улс төрчдийн захиалгын дагуу сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Сонгууль болохын өмнө дандаа эрх баригч нам нь өөрсдөдөө зориулж хууль хийдэг. Ингэснээр иргэд ямар сонгуульд орох гэж байгаагаа мэддэггүй. Ингээд зарим нь сонгуулиа яаж өгөхөө ч мэддэггүй байсан. Энэ үнэн шүү.
Яг ийм байдлаар 2016 онд дунд суудлын хурлаар шийдвэр гарсан. Үүнийг нь УИХ хүлээж аваад тогтоол гаргаад 2016 оны сонгууль ердөө сарын дараа мажератор тогтолцоогоор явсан байдаг.
Хуульч н.Үүрцайх бид хоёр 2021 оны арванхоёрдугаар сард иргэний журмаар энэ асуудлыг тавьсан. 2 удаа нэмэлт материал өгсөн. Ингэснээр их суудлын хурал даваа гарагт болж 2016 оны шийдвэр, зөвлөмжүүдийг хүчингүй болгосон.Хууль зүйн шийдвэрээ гаргасан. Үүнд ямар нэг төр эргүүлэх бодол , төрийн эсрэг хийсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
2016 оны шийдвэр бол ҮХЦ-ийн дунд суудал буюу 5 хүний бүрэлдэхүүнтэй болсон хурал гэдгийг нэмж хэлмээр байна.
2022 оны шийдвэр бол их суудлын хурлаар буюу 9 хүний бүрэлдэхүүнээр хуралдаж гаргасан шийдвэр юм шүү гэдгийг дахин хэлье.
Өнөөдөр Монгол улс маань Ардчилсан улс байх юм уу, эсвэл тойргоо усалчихсан, намынхаа системд найдчихсан ийм хөгшин улс төрчдийн парламент байх юм уу гэдэг дээр шийдвэр гарсан шүү. Монгол улс ардчиллаа хамгаалах ёстой. Сонгуулиар бодлого сонгодог байх ёстой. Өнөөдөр хүн сонгож байгаа нь учир дутагдалтай. Намын жагсаал нээлттэй байж болно. 2012-2016 онд хаалттай байсан гэдгийг хэлмээр байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
намаас жагсаалтаар гарах нь тодорхой болжээ элбэгдоржийн монголыг хятад өгөх ажил хэрэгжиж эхэлжээ Даваасүрэн гишүүнийг дэмжих цаг болж
Анх энэ Доржхандыг гайгүй ухаалаг гэж бодож хүндэлж блаа...даанч тийм бж чадсангүй..улсаа самрах нэгэн байж
Дараагийн сонгуулиар Доржхандыг сонгох магадлал 0 руу чиглэж байгаа бололтойдог доо.
tahal tembuutei xaltar sarmagchin shu ene pzdaaaaa