СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бооцоот уралдааны хууль боловсруулах хөрөнгийг БОАЖЯ-ны албан тушаалтан үр ашиггүй зарцуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгалан, , иргэн Х.Сүрэнхорол, С.Ариунаа нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.

БОАЖЯ-ны газрын дарга . Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, “босго үнэд багтаах, эсхүл нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэхээс зайлсхийх зорилгоор нийт төсөвт өртгийг хувааж хэд хэдэн тендер шалгаруулалт явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэтэл дээрх албан тушаалтан 27.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гүйцэтгэгчийг бага үнийн аргаар шалгаруулалгүй аж.

. Улмаар 2013-2014 онд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүдийн боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл, холбогдох бусад бичиг баримтыг иргэн Х.Сүрэнхоролд өгсөн аж. Түүнийхээ дараа 2019 оны арваннэгдүгээр сард хоорондоо Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хуулийн төслийг эцэслэн боловсруулсан мэтээр материал бүрдүүлээд санхүүжилтийн 10 сая төгрөгийг гадаад худалдаа, аялал жуулчлал, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атаршим трейд” ХХК-ийн дансаар дамжуулан Х.Сүрэнхоролд олгуулсан гэнэ.

Мөн БОАЖЯ-ны мэргэжилтэн Д.Дуламжавтай 2019 оны арваннэгдүгээр сард  ажил гүйцэтгэх өөр нэг гэрээ байгуулж, дээр дурдсан хуулийн төсөлтэй холбоотой бусад улс, орны холбогдох журмыг орчуулуулж, 1.7 сая төгрөг шилжүүлжээ. Түүнчлэн БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлтэй ижил төстэй бусад улс орны хуулийн судалгаа хийж дүгнэлт гаргах ажлыг 2019 оны арванхоёрдугаар сард хэд хэдэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөнгийг нь шилжүүлсэн ч тухайн ажлуудыг нь хийж гүйцэтгэлгүйгээр, гадаад улсад явах зардалд оруулан авч, өөрөө явсан хэрэгт яллагдагчаар татагдаад байна.

Харин иргэн С.Ариунаа уг хэрэгт гэрчээр худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдсан гэнэ. аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.129

Гишгэсэн бууз шиг нүүртэй хүүхний гишигсэн бууз шиг охин нь арын хаалгаар арай хийж ороод бас хулгай хийжээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.