СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-06-29

Монгол улсын Үндсэн хуулийн цагалбар

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Шинэ Үндсэн Хууль батлагдан гараад гучин жил болж байна. Цаг хугацааны эрхээр тухайн үеийн үндсэн хууль боловсруулагчдын урьдчилан тооцоолоогүй сорилтуудтай ч тулгарах боллоо. Тиймээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэмээх хуулийн төсөл урган гарч байна. Одоо та бүхэндээ Үндсэн хуулийн цагалбарыг хүргэе.

АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

. Хэмжээт эрхэт хаант засаглалыг халж бүгд найрамдах улсыг тунхагласан нь энэхүү хуулийн гол онцлог байв. Ардын эрхийн тухай нэгдүгээр бүлэгтээ БНМАУ-ын хязгаар доторх бүхий байгалийн баялаг сэлт нь ардын өмч болох ба хуучны “харгис ангийг даран сөнөөх” тухай хуульчлан оруулсан. Улсын эрхийг барих субьектийн тухайн хоёрдугаар бүлэгтээ Улсын эрхийг Их хурал мэднэ, Их хурлын завсраар Бага хурал мэднэ, Бага хурлын завсраар Бага хурлын тэргүүлэгчид болон Засгийн газрын гишүүд мэдвэл зохино гэхчлэн өгүүлжээ.

Өчигдрийн феодалын байгууллаас орчин цагийн нийгмийн харилцаат улс болон тогтносон Монгол улсад маш олон үйл явдал шинэ тутам өрнөж байлаа. Атар газар эзэмших, орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, үйлдвэр завод барьж байгуулахаас эхлээд хүн ам нь бичиг үсэг сурах, боловсон эмнэлгээр үйлчлүүлэх зэрэг эрс өөрчлөгдөж байсан нийгэм, ахуйн шинэ хэв маягтай зохицох шинэ үндсэн хуулийг дахин хэлэлцэх шаардлага тулгарчээ.

ХОЁР ДАХЬ ҮНДСЭН ХУУЛЬ

Анхдугаар үндсэн хууль 6 бүлэг 5 зүйлтэй авсаархан хууль байсан бол

·         Нийгмийн байгуулалт

·         Улсын байгуулалт

·         Улсын Их Хурал, Бага Хурал ба Бага Хурлын Тэргүүлэгчид

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сайд нарын зөвлөл

·         Улсын орон нутгийн засаг захиргааны эрхийг барих байгууллагууд нь

·         Шүүх ба прокурорын газар

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын орлого, зарлага

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын сонгуулийн журам

·         Ард иргэний үндсэн эрх ба үүргүүд

·         Сүлд тэмдэг, туг, нийслэл

·         Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн хуулийг өөрчлөх журам

Тус хуулийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс болбоос эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан, цаашид нийгэм журамд дэвшин орохын учир улс орон юугаа хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангаж, бүхий хөдөлмөрчин (малчин, ажилчин, сэхээтэн) ардын тусгаар тогтносон улс мөн болно” гэж зааснаас хуулийг баталж буй шалтгаан, нөхцөл харагдана.

Мөн БНМАУ-ын албан хаагчдын өдрийн ажлын хэмжээг найман цагаар хязгаарлах, иргэд нь үнэ төлбөргүй сурах, тэтгэвэр тэтгэмж авах, эмэгтэйчүүд нь аж ахуй, улсын ба соёл, боловсрол, улс төр, олон нийтийн бүхий л төрлийн ажил тэгш эрхийг эдлэх, нутаг дэвсгэр дотор өөрийн биеэр чөлөөтэйгөөр шилжин явах ба оршин суух газраа шилэн сонгох эрхтэй гэхчлэн олон асуудлыг тусгажээ.

ГУРАВДУГААР ҮНДСЭН ХУУЛЬ

10 бүлэг, 96 зүйлтэй ба “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол В.И.Лениний сургаалийг мөрдлөг болгон феодализмаас капиталист хөгжлийн шатыг алгасаж социализмд шилжих замдаа нийгэм, эдийн засгийн хувьсгалт их үндсэн өөрчлөлт хийж социалист шинэ эдийн засгийг байгуулж, социалист үйлдвэрийн харилцааг бүх улс ардын аж ахуйд ялуулж, хөдөлмөрчин ард түмний аж амьдрал, соёлын хэмжээг дээшлүүлэх талаар түүхэн их амжилт олов.” хэмээн оршил хэсэгт тэмдэглэгдсэн нь

ДӨРӨВ ДЭХ ҮНДСЭН ХУУЛЬ

Монгол Улсын анхны Үндсэн хууль Хэмжээт эрхэт хаант засагт улсад хэлэлцэгдэн гарч байв. Хоёр ба гурав дахь Үндсэн хууль авторитар дэглэмтэй улсад батлагдсан. Харин өдгөө бүрэн төгс үйлчилж буй дөрөв дэх үндсэн хууль Ардчилсан Монгол Улсад мэндлэн гарсан билээ. Бүгд л тухайн цагийнхаа нийгмийн онцлог, дотоод гадаад хэрэгцээ шаардлагаас урган гарсан хуулиуд байв.

  Өнөөдрийн шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол ард улсын Ардын Их Хурлаар батлагдах, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Энэхүү үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Хуулийн үндсэн шаардлага нь монголчууд бүрэн тоталитар дэглэмээс татгалзаж чадсантай холбогдуулан зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг тавих байлаа.

Зорилго нь парламентын засаглалтай бүгд найрамдах улсыг бий болгож, шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн төрийн эрх мэдлийн хувиарлалт, сонгууль зэрэг зүйлсийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон байдаг.

1924.11.26

Анхны Үндсэн хуулийг 1924 оны 11дүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг, 17 минутанд баталсан.

1940.06.30

1960.07.06

1992.01.13

Дөрөв дэх буюу өнөөдрийн Монгол Улсын Үндсэн Хуулийг 1992 оны 1 сарын 13-нд тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдсан.

2000.12.14

Нэмэлт, өөрчлөлт орсон.

2019.11.26

Нэмэлт, өөрчлөлт орсон.

Шинэ Үндсэн Хууль батлагдан гараад гучин жил болж байна. Цаг хугацааны эрхээр тухайн үеийн үндсэн хууль боловсруулагчдын урьдчилан тооцоолоогүй сорилтуудтай ч тулгарах боллоо. Тиймээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэмээх хуулийн төсөл урган гарч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.