“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Чулуундоржийн Мөнхбаярт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэх хэрэгт холбогдсон Ч.Мөнхбаярын хэргийг тус шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн сарын 19-нд хэлэлцээд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсний дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн нь энэ.
НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ. Тэрбээр гуравдагч орноос манай улсад сууж буй ЭСЯ-ны атташе, тухайн улсын тагнуулын ажилтантай хамтран ажилласныг манай тагнуулынхан шалгаж тогтоосон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй, НПГ-ын хяналтын прокурор Ц.Батбямба, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарыг оролцуулан хаалттай хэлэлцсэн хурлаас Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, нээлттэй хорих ангид 10 жилийн хугацаагаар ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүхийн шийдвэр гарчээ. Төрийн нүд чих болсон тусгай алба үүргээ сайн биелүүлжээ.
Болж муусайн тагнуулчид
Зөв. Урвагчидад үхэл гэж дэлхий даяар барьдаг зарчим.
Сайн мэдэхгүй юмаа.Нээлттэй хорих анги 10-н жил гэх юм. Орж гараад байж бдаг юм уу?
Энэ шүүх прокер хүн хэлмэгдүүлэхээ зогсоогоочээ хэвлэлийн эрх чөлөө ардчилсан нийгэм гэж хаад бна
Гол зорилго нь улсын төр засгийн бодолго үйл ажиллагааг дотроос нь хагалан бутаргах, иргэдийн эв нэгдлийг эвдэж мрнголыг бусдын идэш болгоход чиглэгдэж байсан болов уу.
Ийм юмнуудыг ёстой яалтай билээ.Монголыг устгая гэвэл хэдэн халтар мөнгөний төлөө "ТЭГЬЕ" гэх юм байналдаа.