СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найман аймагт 66 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг хийсэн 23 настай этгээдийг баривчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

66 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23 настай, эрэгтэй “Д” гэгчийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран энэ оны хоёрдугаар сараас энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд .

Уг этгээд нь одоогоор Архангай аймгийн нутаг дэвсгэрт 10, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт 8, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 22, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 5, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 5, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 13, Завхан аймгийн нутаг дэвсгэрт 3 нийт 66 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч алт, мөнгөн эдлэл, зөөврийн компьютер, гар утас зэрэг овор багатай эд зүйл хулгайлж Улаанбаатар хотод “Нарантуул” зах болон “Урт цагаан” худалдааны төв, Дархан-Уул аймгийн ченжүүдэд худалдан борлуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байна.

Иймд дээрх аймгууд болон ойролцоох орон нутагт энэ төрлийн гэмт хэрэгт хохирогч болж, цагдаагийн байгууллагад мэдээлээгүй иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 99093548 дугаарын утсаар мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Мөн иргэд өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.