УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.06.28/ болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм.
УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан бөгөөд нийт гишүүдийн олонх дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжээгүй байна. Тиймээс уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааж, дахин боловсруулах чиглэл өгчээ.
Тус хуультай холбогдуулан Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооны төлөөлөл
-2020 оны наадамд Монгол морьдын уралдаанд эрлийз адуу 29 айраг түрүүг авч, монгол уяачдыг хохироосон үйл явдал болсон. Хууль зүйн сайд тус үйл явдлыг дэмжсэн хуулийг санаачилсан. Гэхдээ энэ хуулийн алдааг засаж, Монгол төрийн наадамд монгол цусны стандартад тохирсон зургаан насны морь уралдах хуулийг УИХ-аар баталлаа. Өнөөдөр ийм сайхан хууль гарсанд баярлаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ашгүй дээ !
Ajil hereg bolgo aimgiin uyachdiin holboo gj nohduudiig budiig ni solih heregtei . Urgamluud hodoonii hoh uyachdiig ih doromjilj bga
Зөв зүүтэй хууль гарсанд баяртай бна
Яамай даа. Хөдөөний хэдэн уяачидад маань жаахан ч гэсэн итгэл үнэмшил төрлөа.
Mongol moritoigoo ochood hasagdana.buun heruuliin buzar boloh yum bna da.
Saihan bnaaa zov ym hj ee
Avigaliig tseneglvvlehendee baahan Mongol morid hasagdana
no
давхраа хийлгэдэг нь яаж бгаан ккк
давхраа хийлгэдэг нь яаж бгаан кзк